Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Оюутнуудаа зуны амралтаараа цагийн ажил хийцгээе
Нийгэм

Оюутнуудаа зуны амралтаараа цагийн ажил хийцгээе

Урлаг Урлаг18/06/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1013376_557906254259626_1758313806_n6764701832013-06-18-17-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Цагийн ажил хийж орлоготой болж ойр зуурын хэрэглээний мөнгөө олох сонирхолтой оюутнууд олон байдаг ч тэднийг цагийн ажилд зуучлах бирж манай улсад байдаггүй. Тэгвэл оюутан залуучуудыг аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх, мөн гадаадад сурч, ажил хөдөлмөр эрхлэж байгаа иргэдэд Монгол дах ажлын байрны мэдээллээр хангах, зуучлах, мэдээллийн нэгдсэн сан бий болгож вэб хуудас тогтмол ажиллуулах “Цагийн ажил” төслийг МЗХ, Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хариуцан ажиллах бөгөөд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цагийн ажил” төсөлд оюутан залуучууд хамрагдсанаар ажлын байрны дадлага туршлага хуримтлуулах, оюутнууд дадлага хийх байгууллагаа олох, их дээд сургууль төгсөгч оюутан залуучуудад ажлын байрны мэдээллээр хангах, нөгөө талаас байгууллагуудад хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд нэг гарц болно гэдгийг хөтөлбөрийг боловсруулагчид хэлж байгаа юм.

Оюутнуудыг цагийн ажилд авах байгууллагуудын санал аль хэдийнэ энэхүү биржэд ирсэн байгаа бөгөөд цагийн ажилд зуучлах бүртгэл эхэлсэн нь энэ ажил ямар эрэлттэй байсныг илэрхийлж байна. Цагийн ажил төсөлд бүртгүүлэх оюутан залуус МЗХ-ны төв байр 201 тоотод ирж бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 321814 дугаарын утсаар холбогдож авах юм байна.  

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026

Хиймэл оюуны компаниуд хуучин номуудыг “ангуучилж” эхэлжээ

25/08/2026

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026

“Grandeur” контемпорари балет шоуг хүргэнэ

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.