“Голден Жим” фитнес клуб ухаалаг эцэг эхчүүд, тэдний танхилхан үрсэд зун цагийг бүхэлд нь зориулахаар шийджээ. Тэд хүүхдийн аэробик, зумба хичээл, латин америк – сонгодог бүжгийн хичээл, циркийн сургалт, хөтлөгчийн сургалт, оюун ухааны IQ хичээл гээд хаа ч цогцоороо байдаггүй үнэ цэнэтэй сургалт явуулахаар болсон байна.
Зарим ээж, аавууд маань хүүхдээ зуны амралтаар нь физик, математик гээд янз бүрийн хичээл давтлагат хамруулж, яг л өөрсөд шигээ оюуны ядаргаанд оруулж, суудлын эмгэгт өртүүлж байдаг ба хувь хүний хөгжил, бие сэтгэлийн тайван байдалд нь төдийлөн анхаарч чаддаггүй билээ. Чухамдаа хүүхдийг амраана, хөгжүүлнэ гэдгийн бодит тусгал нь “Голден Жим” фитнес клубын энэхүү цогц сургалт гэдгийг дуулгая. Бүртгэл нь эхэлсэн байна лээ. Та яараарай.
www.URLAG.mn