Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»МУГЖ С.Жавхлан: Гэргийтэйгээ хамтарч уран бүтээл хийхээр зэхэж байгаа.
Үндэсний хөгжим

МУГЖ С.Жавхлан: Гэргийтэйгээ хамтарч уран бүтээл хийхээр зэхэж байгаа.

Урлаг Урлаг20/06/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zaa;2761418582013-06-20-09-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан “Хамаг Монгол” төслийг санаачлан өнгөрсөн гуравдугаар сард “Хамаг Монгол нэгдэгтүн” уриатай тоглолт хийсэн билээ. Мөн уг төслийн сүлд дуу болох “Хамаг Монгол” дуу бүтээгээд байгаа юм.  Тийнхүү энэхүү төсөлд чин сэтгэлээсээ оролцож тусалж дэмжиж байгаа бүх хүнд талархаж буйгаа илэрхийлэн “Талархлын хурал” хийлээ. Энэ талархлын хурлын дараа “Хамаг Монгол” төслийн удирдагч, МУГЖ С.Жавхлантай ярилцсан юм.

–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн сайн яваад ирсэн үү?

-Чамд ч бас энэ өдрийн мэнд хүргье. Манай төслийн хамт олон Буриад, Халимаг зэрэг оронд очиж цус нэгт ахан дүүстэйгээ уулзаад ирлээ. Тэнд очиход үнэхээр сайхан байлаа. Биднийг очиход хүмүүс нь хацарнаас маань, гарнаас маань татан, тэвэрч маш халуун дотноор хүлээн авсан. Хаа байсан 5000 км цаана байгаа Халимаг улсад очоод “Залбирал” гээд дуу бүтээлээ. Халимаг эмэгтэй өглөө босч сүүгээ өргөхдөө Монголчуудынхоо төлөө залбирч байгаад сүүн цацлаа өргөдөг учраас ийм сайхан уран бүтээл хийсэн.

–“Хамаг Монгол” гэх энэ төслийн зорилго нь юу вэ?

-Зорилго бол маш ойлгомжтой. Монгол туургатанд Монгол ёс заншлаа таниулах. Өнөөдөр дэлхий дээр маш олон Монголчууд тархан суурьшсан. Тэдэнтэй уулзаж Монгол гэсэн нэгдмэл бие болох хэрэгтэй. Тиймээс бид урлагын талаасаа нэгдэж энэ их хайрын үйлсээ хийх хэрэгтэй юм. Одоо л бид бие биетэйгээ танилцаж Монгол гэдгээрээ нэгдэх хэрэгтэй.

–Энэ төслийн цаашдын үйл ажиллагаа юу вэ?

-Төслийн хүрээнд долдугаар сарын 14-нд Буриад улсын төв цэнгэлдэхэд “Хамаг Монгол” тоглолтоо хийх гэж байгаа. Тэгээд долдугаар сарын 30-нд Тувад айлчилна. Мөн наймдугаар сарын 24, 25 нд Халимаг улсын төв цэнгэлдэхэд тоглолтоо хийнэ. Дараа нь Өвөрмонголд есдүгээр сарын 1-5 хооронд очиж “Хамаг Монгол” тоглолтоо хийхээр төлөвлөөд байна.

–“Хамаг Монгол” төсөл хэзээ ямар үйл ажиллагаагаар дуусах бол?

-Энэ төсөл маань ирэх есдүгээр сарын 22 нд Хамаг Монголчууд нэгдсэн гала концертоор өндөрлөнө. Энэ тоглолтонд нэг улсаас 15-20 хүний бүрэлдэхүүнтэй урлаг соёлынхон ирнэ гэж тооцоолж байгаа. Гэхдээ энэ урьдчилсан байдлаар гаргасан тооцоо. Жишээ нь Буриад улсын найрал хөгжмийн хамт олон ирнэ гэх жишээний. Маш том хамтарсан тоглолт хийхээр төлөвлөж байна.

–Монголынхоо төлөө гэсэн сэтгэлээр явж байгаа ч зардал мөнгө их орно биз?

-Тэгэлгүй яахав. Бид өнгөрсөн гуравдугаар сард “UB palas” их танхимд хамаг монголчууд хамтарсан тоглолт хийсэн. Энэ тоглолтыг үзсэн 6000 хүний тасалбараар л бид өдий зэрэгтээ зохицуулж байна. Дашрамд хэлэхэд бид Монголчуудаа хайрласан сэтгэлээрээ энэ ажлыг хийж байгаа тул ашгийн бус гэж хэлмээр байна.  Мөн МҮОНРТ-ийн захирал Г.Наранбаатар, СУИС-ийн хөгжмийн тэнхмийн захирал Ганцэцэг, “Гал” фото студийн хамт олон зэрэг маш олон хүмүүст талархаж байгаагаа хэлэе. Мөн сэтгүүлч та бүхэнд ч бас талдархаж байна биднийг дэмжиж мэдээ, мэдээллийг цаг ямагт хүргэж байгаад. Онцгойлон Цахиагийн Элбэгдоржид талархаж байгаагаа илэрхийлэе.  Энэ хүн бидэнд Монгол хүн гэдэг утгаараа маш их урам өгч, зааварчилж зааж байсанд баярладаг. Манай “Хамаг Монгол” ерөнхийлөгчөө дэмжиж байгаа шүү гэж хэлмээр байна.

–“Хамаг Монгол” гээд сүлд дуу гаргалаа өшөө ямар уран бүтээл туурвих вэ?

-Сүлд дуугаа Буриад, Өвөрмонгол, Халимаг зэрэг улсын дуучидтай хамтран дуулсан. Дахиад “Хамаг Монгол” гэх цомог гаргахаар Өвөрмонголын дуучин Машбатын Баясгалан, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев зэрэг уран бүтээлчид ирсэн байгаа. Мөн МҮОНРТ монгол туургатны тухай баримтат кино хийхээр төлөвлөж байгаа. Тэр баримтат кинонд бид хамтдаа оролцоно.

–Таны гэргий МУСТА Г.Эрдэнэчимэг сүлд дуунд тань шуранхайлсан. Тэгвэл удахгүй гарах шинэ цомгонд оролцох уу?

-Тиймээ, миний эхнэр Хамаг  Монгол дуунд шуранхайлсан. Удахгүй гарах СD-маань бас уран бүтээлээ туурвина.

–Та хоёр хамтарсан уран бүтээл гаргавал ямар вэ?

-Тэгэлгүй яахав. Гэргийтэйгээ хамтарч уран бүтээл хийхээр зэхэж байгаа.

–Урлагийн гэр бүлээс төрсөн хүүхдүүд дийлэнх нь урлагийн хүн болдог. Таны охид тань дуулах хоолойг тань өвлөсөн болвуу? 

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Үнэхээр дуучин болох хувь тавилантай бол авьяас нь тодроод л гараад ирнэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Ярилцсан: А.Оюун-Эрдэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.