Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын андерграунд кино уралдааны шилдгүүд өнөөдөр тодорно
Нийгэм

Монголын андерграунд кино уралдааны шилдгүүд өнөөдөр тодорно

Урлаг Урлаг24/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mongolian-underground-film-festival8440777662013-06-20-09-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино урлаг тэр дундаа сонгодог болон артхаус киног монголчуудад таниулах зорилготой төрийн бус байгууллага болох "Алтан хальс" холбоо нь авангард, эксперименталь кино урлагийг таниулах, дэмжин хөгжүүлэх, тус төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид, хүүхэд залуусыг дэмжих, урам өгөх зорилгоор Монгол улсад анх удаа “Монголын андерграунд кино уралдаан”-ыг зохион байгуулж байгаа билээ. Уралдаан энэ оны 4-р сард зарлагдсан бөгөөд 6-р сарын 15-ны өдөр бүтээлүүдийг цахим болон биетээр хүлээн авч дууссан бөгөөд  нийт 26 бүтээл оролцож байна.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх, төрийн соёрхолт зураач, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, кино найруулагч Т.Мөнх-Оргил, МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар багтжээ.Түүнчлэн кино уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Бодь Электроникс”-ийн “Энтера” дэлгүүр, ивээн тэтгэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, Гуру Медиа, Непко Хэвлэлийн Газар хамтран ажиллаж, МУЗ-ийн ХААН Банк дахь “Улаан гэр” галерэй дэмжлэг үзүүлэн оролцож байгаа аж. Мөн “Боловсрол Суваг” ТВ, “Оллоо” ТВ, “Гоодаль” сэтгүүл, Нийслэл хөтөч, Топ99 вэбсайт, “Е-магазин” онлайн сэтгүүл зэрэг олон арван байгууллагууд мэдээллийн ивээн тэтгэгчээр дэмжин ажиллаж байгаа бөгөөд уралдаанд оролцсон бүтээлүүдээс түүвэрчлэн “Боловсрол Суваг” телевиз цуврал нэвтрүүлэг болгон олон нийтэд хүргэж байгаа ажээ.

Уралдааны шагнал гардуулах ёслол 2013 оны 6-р сарын 22-ны өдөр буюу өнөөдөр 13.00 цагт МУЗ-ийн ХААН Банк дахь “Улаан гэр” галерэйд болох ба арга хэмжээний үеэр оролцсон бүх бүтээлийг олон нийтэд хүртээл болгох аж. Түүнчлэн “Улаанбаатар Олон Улсын Кино Наадам”-ын хөтөлбөрт оролцох шилдэг 5-н бүтээлийг энэ үеэр зарлаж эхний 3-н байрны эзэнд мөнгөн шагнал гардуулна. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүн, ивээн тэтгэгчид болон кино найруулагч С.Бямба нар уран бүтээлчдийн шилдгийн шилдгүүдийн тодруулаж шагналыг гардуулах юм.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.