Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Домог” хамтлагийн залуусаар Ерөнхий сайд бахархлаа
Нийгэм

“Домог” хамтлагийн залуусаар Ерөнхий сайд бахархлаа

Урлаг Урлаг21/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1016587_622763787735533_1917475328_n9376730732013-06-20-17-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний “Миний Монголын бахархал” сэдэвт өглөөний цайтай уулзалтад энэ удаад “Домог” хамтлагийн залуус уригдлаа.

Австрийн Вена хотноо болсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадмыг гурван төрөлд манлайлж, эх орныхоо нэр алдрыг дуурсгаад ирсэн "Домог" хамтлагийнханд Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэлээ. “Язгуур урлагийнхаа тоглолтоор сонгодог урлагийн өлгий нутгийнхныг, тэр дундаа зохион байгуулагч орны хөгжимчдийг хошуучлан тэргүүлсэн нь манай улс соёл урлагийн  баялаг өв сантайг тод илэрхийллээ. Бас манай уран бүтээлчид хэнтэй ч өрсөлдөхүйц чадамжтай гэдгийг батлан харууллаа” гэж Ерөнхий сайд бахдаж байлаа.

Тэд хамтлагийн болон гоцлол хөгжмийн төрөлд тэргүүн байр эзэлж, хамтран тоглосон төгөлдөр хуурч Д.Баярцэцэг шилдэг концертмейстрээр шалгарсан юм. Олон улсын А зэрэглэлийн шалгуур өндөртэй тэмцээнд анх удаа оролцоод ийм өндөр амжилт гаргах нь өөрөө домог болсон үйл явдал гэж хамтлагийг ахлан явсан МУГЖ Д.Сосорбарам тодотгоод, "Алтайн магтаал", "Түмэн агтны төвөргөөн" бүтээлээ тоглоход шүүгч, үзэгчид алмайран сонсч, бахдан биширч байсныг дурслаа.

Монголын гэх брэндийг соёл урлаг, аялал жуулчлалын олон чиглэлд тодруулан гаргаж, дэлхийн тавцанд таниулах үүрэг өгч Шинэчлэлийн Засгийн газар тусгайлсан яам байгуулсан. Монгол хүн Монголоороо бахархах үзэл төлөвшүүлэхийг хөхиүлэн дэмжиж, урлагийн хөтөлбөрүүдэд төсөв хөрөнгө чамгүй зарцуулж эхэлсэн. Олимпийн аваргатай болоход манай залуусын эх орноороо бахархах үзэл сэргээд ирсэн шиг соёл урлагаараа та нар минь ингэж цойлон шалгарахад залуу үеийнхэн өөдрөг хүсэл тэмүүлэлд хөтлөгдөн урагшилж байгаа шүү гэх зэргээр цайлах зуураа Ерөнхий сайд залуу уран бүтээлчидтэй халуун яриа дэлгэсэн юм.

“Домог” хамтлагийнхан наймдугаар сарын 22-нд Болгарт болох Үндэсний хөгжмийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох, язгуур урлагийн бусад хамтлагтай хамтран есдүгээр сарын 17-нд Бээжингийн “Сувдан театр”-т тоглолт хийх зэргээр олон улсын тавцанд гарах тодорхой төлөвлөгөө, зорилттой ажиллаж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “ВАВА” брэндийн загварын шоунаас

24/08/2026

Одри Хепберний хүү ээжийгээ “Онцгой гэдгээ мэдээгүй” гэв

24/08/2026

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.