Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх цомог болон номынхоо нээлтийг хийнэ
Нийгэм

Яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх цомог болон номынхоо нээлтийг хийнэ

Урлаг Урлаг22/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
buga-shuteen7505657832013-06-22-12-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” нэртэй шинэ цомог, яруу найргийн номоо өлгийдөж авчээ.Дээрх хоёр бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 24-нд “Интер” номын дэлгүүрт хийх гэнэ. Яруу найрагч М.Хүрэлсүх дууны шүлгээрээ алдартай.

Түүний бичсэн дууны шүлэг хоёр жил дараалан “Морин хуур” наадмын тэргүүн байр хүртсэн юм. Тодруулбал, 2011 оны “Морин хуур” наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбатын аялгуу, яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлгээр бүтсэн дуучин Ө.Уянгын дуулсан “Хурмастын дууч шувуу” тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол өнгөрсөн жилийн наадамд мөн түүний шүлгээр бүтсэн дуу түрүүлсэн юм.

Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая, М.Хүрэлсүхийн шүлэг, ардын жүжигчин А.Долгор, залуу дуучин Л.Солонго нарын дуулж олны хүртээл болгосон “Аминаас үнэтэй Монгол” дуу энэ жилийн “Морин хуур” наадмаас гранпри хүртсэн юм.

Түүнчлэн түүний олонд танигдсан уран бүтээлээс нь нэрлэвэл, хөгжмийн зохиолч урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж”, “Сэлэнгэ сайхан нутаг, “Цас бид гурав”, “Төөрөг”, “Энхрий үрс” зэрэг дуунууд болно.

Тэр “Буга шүтээн” хос бүтээлээсээ өмнө “Нармай Монгол” ном, “Зөв совин ивээж байна” цомгоо гаргаж, уран бүтээлийн цэнгүүнээ хийж байсан юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.