Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын андерграунд кино уралдааны шилдэг бүтээл тодорлоо
Уртын дуу

Монголын андерграунд кино уралдааны шилдэг бүтээл тодорлоо

Урлаг Урлаг25/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
365efe711d75fd92big1824780232013-06-25-09-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Cонгодог болон артхаус киног монголчуудад таниулах зорилготой "Алтан хальс" холбоо нь авангард, эксперименталь кино урлагийг таниулах, дэмжин хөгжүүлэх, тус төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид, хүүхэд залуусыг дэмжих, урам өгөх зорилгоор Монгол Улсад анх удаа Монголын андерграунд кино уралдааныг зохион байгуулж байгаа юм. Уг уралдааныг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан бөгөөд оролцох бүтээлүүдийг энэ сарын 15-ныг хүртэл цахим болон биетээр хүлээн авчээ. Уралдаанд нийт 26 бүтээл ирсэнээс шилдэг бүтээлүүдийг өнгөрөгч бямба гаригт тодрууллаа.

 Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх, төрийн соёрхолт зураач, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, кино найруулагч Т.Мөнх-Оргил, МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар багтжээ.

Тэргүүн байр
Уралдааны тэргүүн байрт А.Оюунзаяагийн “Нүүдэг чулуу” шалгарч, “Бодь Электроникс” компанийн "Энтера" дэлгүүрийн нэрэмжит нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, "Алтан хальс" холбооны нэрэмжит цомыг гардлаа.  Уралдааны дэд байрыг Д.Доржхандын “Араншин” хүртэж, Монголын урлагийн зөвлөлийн нэрэмжит 500 мянган төгрөгийн шагналыг хүртлээ.

 

Дэд байр

А.Нямцэрэнгийн “Зураас” гуравдугаар байрыг эзэлж, “Гуру Медиа”-ийн нэрэмжит 300 мянган төгрөгийн мөнгөн шагналыг хүртжээ.

Б.Итгэлийн “Галзуу хүний өдрийн тэмдэглэл (хөдөлгөөн)”, Б.Цэвээндуламын “Диваажинд” тусгай байрыг эзэлсэн байна. Шилдгээр шалгарсан дээрх таван бүтээл “Улаанбаатар Олон улсын кино наадам”-ын хөтөлбөрт оролцох эрхийг авсан байна.

III -р байр
Монголын андерграунд кино уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Бодь Электроникс”-ийн “Энтера” дэлгүүр, ивээн тэтгэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, “Гуру Медиа”, “Непко” хэвлэлийн газар хамтран ажиллаж, ХААН Банк, МУЗ-ийн “Улаан гэр” галерей дэмжлэг үзүүллээ. Мөн “Боловсрол Суваг” ТВ мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр, “Оллоо” ТВ, “Гоодаль” сэтгүүл, Нийслэл хөтөч, Топ99 вэбсайт, “Е-магазин” онлайн сэтгүүл мэдээллийн ивээн тэтгэгчээр тус тус дэмжин ажилласан юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025

“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.