Apple-ийг үүсгэн байгуулагч Стив Жобсыг эцэг эх нь үнэндээ нарт хорвоод гаргая гэж төлөвлөөгүй, хүсээгүй хүүхэд байсан гэдгийг та мэдэх үү? Эсвэл Мэрилин Монро бага насаа асрамжийн газарт өнгөрүүлснийг та дуулж байсан уу? Оддын дунд ийнхүү бага насандаа үрчлүүлж, асрамжийн газраар өссөн нь цөөнгүй ажээ. Энэ удаад бид цөөн хэдэн оддыг дурьдаж байна.
Мэрилин Монро
Хагас зуун жилийн өмнө учир битүүлгээр нас барсан жүжигчин бүсгүйн нэр алдар өдий хүртэл цуурайтсаар байдаг. Гялалзсан жүжигчин бүсгүйн эх нь залууд бэлэвсэрч хоцорсон тул сэтгэлийн хямралд автаж, улмаар охиноо холын хамаатныдаа илгээж, тэндээсээ бүр асрамжийн газар хүртэл хүргэгдэж байжээ.
Жон Леннон
Битлз-ийн Жон Леннонийг хар нялх байхад нь эцэг эх нь салжээ. Жоныг дөрвөн настайд эх нь хүнтэй суусан тул хойт эцгийн гар харуулахгүй гэсэндээ хамаатныхаа бүсгүйд үрчлүүлсэн гэдэг.
Ингрид Бергман
"Касабланка" кинонд тоглосон жүжигчин Ингрид Бергманыг гурван настайд эх нь өөд болжээ. Харин үүнээс долоон жилийн дараагаар эцэг нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бүтэн өнчирсөн байна. 13 настайд нь Ингридийг хамаатны эгч нь өөр дээрээ авсан мөн л жилийн дараагаар хорвоог орхисон байна. Ингээд Ингридийг таван хүүхэдтэй хамаатных нь ах үрчлэн авсан ажээ.
Нельсон Мандела
Есөн настайдаа Нельсон төрсөн эцгээ алджээ. Үүний дараагаар үрчлүүлсэн байна.
Эрик Клэптон
Нэрт дуучныг эх нь 16 настайдаа төрүүлжээ. Харин эцэг нь Монреалийн цэргийн албан хаагч байсан бөгөөд насан туршдаа хүүгээ хараагүй гэдэг. Эх нь удалгүй дахин нөхөрт гарчээ. Эрик эхийгээ насан хүртлээ өөрийнхөө эгчийг хэмээн бодож өссөн гэдэг. Харин өвөө, эмээгээ эцэг эхээ гэж бодож явжээ. Эх нь гурав дахиа нөхөрт гарснаар түүнийг өвөө, эмээ дээр нь орхин одсон байна.
Майк Тайсон
Майк Тайсоны бага нас там байсан гэж хэлж болно. Тэр эцгээ санадаггүй, харин эхийгээ хар тамхи татдаг байсныг л мэддэг гэнэ. Азаар боксын дасгалжуулагч Кас д`Амато түүнийг анзаарч, боксын эрдэм зааж өгчээ. Майк Тайсоны багын найз нөхдөөс хэн ч сайхан амьдраагүйгээс гадна зарим нь нүднийх нь өмнө үхсэн тухай тэр дурссан байдаг.
Стив Жобс
Стив Жобсын төрсөн эцэг нь Сирийн мусульман шүтлэгтэн Абдулфатта Жандали юм. Эх Жоан Шиблегийн эцэг эх нь тэднийг гэрлүүлэхийг хүсээгүй тул хүүхдээ Жобсын гэр бүлд үрчлүүлсэн гэдэг.
Эдгар Аллан По
Эдгар Аллан По 1809 онд хорвоод мэндэлсэн юм. Гэвч эх нь дараа жил нь өөд болжээ. Эцэг удалгүй үрээ хаяж одсон байна. Ингээд Эдгар үрчлүүлж, Виржинид өссөн ажээ.
Жек Николсон
Холливудын нэрт жүжигчин Жек Николсон насанд хүрч, бүр алдрын оргилд гарсныхаа дараа л эцэг эхийгээ гэж бодож явсан хүмүүсээ үнэндээ өвөө, эмээгээ гэдгээ хэвлэлээс олж мэдсэн юм. Time сэтгүүлийн сурвалжлагч тэдний гэр бүлийн нууцыг задалсан гэдэг. Жекийн төрсөн эгчийгээ гэж бодож өссөн Жун үнэндээ төрсөн эх нь байсан гэдэг. Харамсалтай нь 1963 онд Жун нас барсан тул Жек эхийгээ гэдгийг дэндүү хожуу мэджээ.
Коко Шанель
12 нас шүргэж байх үед эх нь хорвоог орхижээ. Дөрвөн ах, эгчтэй Коко эцэг дээрээ ийнхүү үлдсэн байна. Эцэг нэг хэсэгтээ хүүхдүүдээ тэжээж чадахгүй байсан тул асрамжийн газарт хэсэг хугацаанд өгсөн байдаг.
Эдди Мерфи
Эдди Мерфигийн эцэг нь түүнийг бага байхад өөд болж, удалгүй эхийг нь хүнд өвчин дайрчээ. Ингэснээр Эдди ах дүү нарынхаа хамт айлд үрчлүүлсэн байна. Хожим Эдди ах дүү нарынх нь хамт Нью-Йоркт хамаатных нь эмэгтэй үрчлэн авч байжээ.
Лев Толстой
Лев Толстойг хоёр настай байхад нь дүүг нь төрүүлэх үедээ эх нь өөд болсон гэдэг. Ингээд өнчирч хоцорсон хүүхдүүдийг эхийнх нь эгч өөр дээрээ авчээ.
Эх сурвалж: new.mn