Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол Солонгосын хамтарсан уран бүтээлч багш нарын үзэсгэлэн нээгдлээ
Нийгэм

Монгол Солонгосын хамтарсан уран бүтээлч багш нарын үзэсгэлэн нээгдлээ

Урлаг Урлаг25/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1398923c22797efforiginal804369122013-06-24-17-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монголын уран зургийн галерейд өнөөдөр ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи дизайны сургуулийн уран бүтээлч багш нар болон Хойд Солонгосын Кенхи их сургуулийн дизайн урлагийн сургуультай хамтарсан уран бүтээлч багш нарын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд Монгол, Солонгосын 36 уран бүтээлчийн олон арга барилыг хослуулсан интерьер дизайн, ладшафт дизайн, график дизайн, хувцас дизайн, дүрслэх урлагийн өвөрмөц бүтээлүүд дэлгэгдэх юм. 

ШУТИС-ийн багш нарын хувьд 2005 оноос эхлэн жил бүр “Тэнхлэг” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба 2008 онд БНХАУ-н Өвөр Монголын Өөртөө засах орны Урлагийн их сургууль, 2010 онд Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуульд тус тус гаргаж байсан юм. Уг сургууль нь дизайны мэргэжилтэнг Монголд бэлтгэж эхэлсэнээс хойш 20-иод жил болж байгаа юм.

Хүний амьдарч буй орчинг соёл гэвэл урлаг нь бидний мөрөөдөл хүсэл эрмэлзлэлийг илэрхийлдэг харин дизайн бол бидний өдөр тутмын амьдралын гоо сайхан, гоо зүйг мэдрүүлэн, хүнд таатай орчинг бүрдүүлэхэд оршдог бол уу. Иймд уг үзэсгэлэнд ямарваа нэгэн тодорхой сэдвээр  хүрээгээ хязгаарлаагүй аж. Тиймээс уг үзэсгэлэнд өөрийн мэргэжил, эзэмшсэн арга барилын онцлогийг харуулсан дизайны хэвлэмэл бүтээлүүд, монгол зураг, абстракт, реалист уран зураг, уран баримал гэх мэт олон төрлийн бүтээлүүд нэгэн орон зайд оршиж байгаа гэнэ. Уран бүтээлч бүр өөрийн өнгө аястай, дүр төрхтэй бөгөөд зураач дизайнер багш нарын хувьд хийсвэр болон бодит байдлыг хослуулан хурц тод өнгөөр тоглож өөрийн дотоод ертөнцийг чөлөөтэй илэрхийлсэн бүтээлүүд тавигдсан сонирхолтой үзэсгэлэн болж байгаа талаар зохион байгуулагчид нь дуулгасан шүү.

“Mongolia and Korea international exchange exhibition” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29-ныг дуустал Монголын уран зургийн галерейд үргэлжилнэ.

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.