Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Соён гэгээрэлд 100 ухаарал” нэртэй ном өнөөдөр нээлтээ хийлээ
Нийгэм

“Соён гэгээрэлд 100 ухаарал” нэртэй ном өнөөдөр нээлтээ хийлээ

Урлаг Урлаг25/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Picture030_500x5008701143092013-06-25-14-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хүн төрөлхтөн хөгжилд хүрэхийн хэрээр асар их мэдээллийн шуурганд өртөж, “би”-гээ алдаж эхэлдэг гэсэн үзэл байдаг. Энэ үзэгдэлтэй холбоотойгоор салбар бүрийн унших номын жагсаалтыг гаргадаг уламжлал дэлхий дахинд бий. Ингэхдээ уншигчдад ач холбогдол бүхий сонгодог номнуудыг санал болгодог. Харин “Соён гэгээрэлд 100 ухаарал” нэртэй номыг текникийн ухааны доктор, философич С.Молор-Эрдэнэ бичжээ. Хүмүүний түүхийн туршид бүтээгдсэн алдарт санаа, туурвилуудыг хүмүүнлэг, танин мэдэхүй, уран зохиол гэсэн томоохон хэсгүүдэд хувааж номын зохиогч болон агуулгын тухай товч тайлбар, сонирхолтой зургийг оруулжээ.

Өдгөө Монголын нийгэмд явагдаж буй үзэгдлүүдийг тайлж тайлбарлахад тустай онол, шинжилгээ судалгааны суурь бүтээл болон хүн төрөлхтөн уншвал зохилтой орчин үеийн уран зохиолын суутнуудыг хамруулан сонирхолтой маягаар тайлбарлан бичсэн байна. Мөн Германы зохиолч Ричард Давид Прехтийн “Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?” алдарт номыг “Майнд” клубынхан орчуулсан байна. Энэхүү бүтээл нь нийтэд зориулж энгийн, хөгжилтэй хэлбэрээр бичигдсэн философийн ном юм. Энэхүү бүтээлүүд мэдээллийн сүлжээнд автсан орчин үеийн залууст зөв цэгцтэй мэдлэг олоход нь тус дөхөм болно гэдэгт ном бүтээгчид итгэлтэй байгаа бөгөөд өнөөдөр Интерном” номын дэлгүүрт нээлтээ хийж байгаа юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

24/08/2026

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.