Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын сайд Ц.Оюунгэрэл хурлаа тасдан талбай дээр бүжиглэв
Нийгэм

Соёлын сайд Ц.Оюунгэрэл хурлаа тасдан талбай дээр бүжиглэв

Урлаг Урлаг28/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bujigchi_said6472620922013-06-27-15-26[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өнөөдөр хувиар ёсоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Гэсэн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэдээтэй холбоотойгоор ирц ихэд хангалтгүй байсан бөгөөд товлосон цагаасаа нилээн хожуу эхэлсэн юм. Ихэнхи гишүүд ялагдалдаа гонсойгоод чуулганд ирээгүй бол зарим нэг нь баяраа тэмдэглээд завгүй байв. Харин энэ үеэр МУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод байгаа Ц.Элбэгдорж төрийн ордны гадаа Сүхбаатарын талбай дээр баяраа тэмдэглэв.

Тиймээс энэхүү арга хэмжээнд яарсан гишүүд чуулганыхаа хуралдааныг хурдлуулж гадаа талбай руу яарцгаав. Яаруухан гэсэн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд үдээс хойших Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаан хуралдаануудаар тус тус үргэлжилүүлэн хэлэлцэх юм.

Түүнчлэн Ц.Элбэгдоржийн ялалтын арга хэмжээний үеэр УИХ-ын дарга З.Энхболд концерт үзэж байгаа гишүүддээ орж байнгын хороодын хуралдаандаа суухыг анхааруулж байсан бол Соёл спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл талбай дээр бүжиглээд даргынхаа үгийг сонсох сөхөөгүй байлаа. Сонгууль дууссан. Амьдрал харин үргэлжилж байгаа шүү дээ эрхэм гишүүдээ.

Эх сурвалж: undesten.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Марк Руффало Трамад “анхааруулга өгөв”

10/10/2026

Найруулагч Мэтт Ривз “The Batman 2” киноны зураг авалт түр зогсоолоо

10/10/2026

Жессика Бил “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрд тоглоно

10/10/2026

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.