Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“100 яруу найрагч 100 хайрын шүлэг” утга зохиолын хэвлэлийн бага хурал боллоо
Нийгэм

“100 яруу найрагч 100 хайрын шүлэг” утга зохиолын хэвлэлийн бага хурал боллоо

Урлаг Урлаг27/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Quotes_and_Sayings_about_Books_59499874382013-06-17-08-24[www.urlag.mn]2959028592013-06-27-16-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ сарын 30-нд буюу ирэх ням гаригт зохион байгуулагдах “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” утга зохиолын уншлагын талаар өнөөдөр зохион байгуулагчид нь хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ийн Удирдах зөвлөлийн дарга яруу найрагч Н.Минжинсайхан, гүйцэтгэх захирал Ч.Ууганбаяр, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар нар оролцсон юм. МЗЭ-ийн дэргэдэх “Залуу Зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан Монголын Зохиолчдын Эвлэл, “Хязгааргүй дуулал” ТББ хамтран “Өргөн орчлонд хүн хайраар дутаж болохгүй” уриан дор зохион байгуулж байгаа тус уншлагад өнөө цагийн үе, үеийн яруу найрагчид оролцохоос гадна алдарт яруу найрагчдийн бүтээлийг уран уншигчдаар уншуулж, олны сонорт хүргэх ажээ. Монголын утга зохиолын түүхэнд урьд өмнө нь зохиогдож байгаагүй эл өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Слава” брэнд ажиллаж байгаа бөгөөд “Артсофт” ХХК, “Дельта” констракшин зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна. Зургадугаар сарын 30-ны 15:00 цагаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болох “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” яруу найргийн уншлагад та бүхэн хүрэлцэн ирсэнээр хүн төрөлхтөний магтан дуулдаг хайрын ертөнцөөр аялж, монголын үе, үеийн яруу найрагчтай нэгэн үдшийн утга зохиолын галын дэргэд өнгөрөөх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Тус өдөрлөг үнэ төлбөргүй болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бейонсе Колумбын газар хөдлөлтийн гамшигт өртөгсдөд нэг сая ам.доллар хандивлана

29/08/2026

Стинг хөгжмийн зохиолч Нино Ротагийн тухай баримтат кинонд өгүүлэгчээр оролцоно

29/08/2026

Дуучин Г.Эрдэнэчимэг төрсөн өдрөөрөө 100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хувцас бэлэглэжээ

29/08/2026

Гон Хё Жиний тоглосон “A Bona Fide Killer” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байна

29/08/2026

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.