Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гиннесийн номонд 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж бүртгүүлнэ
Нийгэм

Гиннесийн номонд 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж бүртгүүлнэ

Урлаг Урлаг02/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hatadad-bolson-soyaliin-udur-3_copy1729371802013-07-01-15-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол улсын хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд МУ-ын Засгийн газрын 2012-2013 оны төлөвлөгөөнд тусгагдсан ССАЖЯ, БШУЯ-аас хамтран хэрэгжүүлж буй, Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас удирдан, зохион байгуулсан Ардын өв соёл, ёс заншил, язгуур урлагын тухай ерөнхий ойлголт өгөх зорилготой “Бий биелгээний шавь сургалт“-ыг Монгол улсын 21 аймаг 315 сум, Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн 15347 хүн, хүүхдэд үнэ төлбөргүйгээр зааж сургажээ.

Энэхүү сургалт нь Монголынхоо өв соёл, үндэсний хувцас, үндэсний урлагаа залуу хойч үедээ таниулах, сурталчлах, сургах, өвлүүлэх, хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, өв соёлоо мэдэх, сэргээх, суралцах, өвлөж авах, хадгалан хамгаалах зэрэг олон ололттой арга хэмжээ болсон бөгөөд хэдхэн хүнд үр өгөөжөө өгөх биш нийт Монголын ард түмэнд зориулагдсан, Монголын хойч ирээдүй маань үр шимийг нь хүртэх давуу талтай арга хэмжээ болсон талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Сургалтын үр дүнд Төв, Увс, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Дундговь, Дархан Уул аймгууд 1000 бийлээчийн наадам зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд 40 гаруй сургууль хичээлийн эхэнд болон их завсарлага, хичээл тарах үеэрээ хүүхдүүдээ 15 минут бий бийлгээ хийлгэж эхэлсэн нь энэхүү сургалтын бас нэг онцлог байсан талаар хурлын үеэр ярилаа.

Сургалтанд хамрагдагсдаас болон ардын авъяастнуудаас шалгаруулан Улсын баяр наадмын нээлтийн арга хэмжээнд 999 бийчэд оролцсон бийлгээний цоморлиг бүхий урлагийн тоглолт зохион байгуулах бөгөөд Гиннесийн номонд 10 ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж бүртгүүлэхээр төлөвлөжээ.

Гиннесийн номонд Бий бийлгээг бүртгүүлсэнээр Монгол улсаа гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий бийлгээг залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.

Бий бийлгээг үндэстэн, ястануудын өөрсдийнх нь ардын дуунууд дээр нь бийлүүлэх тул тухайн ястаны дууг дуулдаг тухайн ястаны дуучдыг Морин хуурын чуулгатай дуулуулж түүн дээр нь бийчид бийлэх аж. Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак гэсэн бүх ястангуудын төлөөлөл оролцох юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс Монгол түмний маань сэтгэл агуу болохоор, энэхүү арга хэмжээг дэмжихийг уриалж байлаа. Хандивын данс: Хаан банк: 5007656753,  5027382131.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.