Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Би чамайг санахаар одоо ч гэсэн уйлдаг (Өгүүллэг)
Жүжиг

Би чамайг санахаар одоо ч гэсэн уйлдаг (Өгүүллэг)

Урлаг Урлаг02/07/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cry-art-romantic-photography-women-caa993614156ef26417d4304785a156a-h696301682013-07-02-16-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Багш болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ажил гэр гэж гүйсээр цаг хугацааг ч анзааралгүй хаврын цэцэгс хэдэнтээ ургаж намрын шувууд хэдэнтээ буцсан ч би чамайг мартаж чадахгүй ,санах бүр нүдэнд минь чиний даруухан эгэл дүр төрх тодорч өөрийгөө мянгантаа хараан зүхэж , тэнэгээ гайхан дэмий л нулимс унагадаг аа.
Миний хичээл заадаг ангид минь хөөрхөн дугуй шар царайтай, хонгор урт үстэй, хараацайн даль жигүүр шиг нумарсан хөмсөгтэй , давхраатай алаг нүдтэй , цэвэр цэмцгэр, нямбай , их л эвлэгхэн зөөлхөн дуугарч ярьдаг ,байнга нүдээрээ сэтгэл гижигдэм инээмсэглэдэг тийм сайхан охин суралцдаг байв. Түүний нэрийг Мөнхзул гэдэг . Гэрийн даалгавраа ягштал сайн хийдэг, ямар ч шалгалт, хаанаас ч авсан дандаа онц авдаг, нүүр улайлгаж, сэтгэл гонсойлгодоггүй, ёстой миний гарын шавь байлаа.
Түүнийг долоо билүү эсвэл наймдугаар ангид сурч байхад “Миний ээж ийм л байгаасай “сэдэвт улсын эсээ бичлэгийн уралдаанд оруулсан юм. Дуулгавартай ,итгэл даасан , хичээнгүй охин байсан учраас надаас ч асууж үзүүлэлгүй, бичээд эсээгээ явуулсанд улсад хоёрдугаар байранд шалгарсан таатай сайхан мэдээг дуулгалаа. Анх удаа шавь минь улсын уралдаанд хоёрдугаар байранд орсон болохоор би тэнгэрээс од шүүрсэн мэт хөөр баяраар бялхаж амаа олохгүй шавиа магтаж бахархаж билээ. Шагнал нь талархлын батламж, нэлээд эртний хоёр ном байсныг хараад дотроо их л голж –Өө юун ч хачин юм өгдөг юм бэ ?. Ядахдаа сүүлийн үеийн гоё ном өгчихгүй дээ гэж хэлж байсан нь санагддаг юм.
Хичээл тарах дөхөж сурагчид шалгалтандаа бэлтгэж байх үед –Мөнхзул аа ,чи нөгөө эсээгээ багшдаа өгөөч ,би унших гэсэн юм гэж хэлтэл удалгүй надад авчирч өгөхөд гэртээ харьж уншия даа гэж бодон дэлгэж ч үзэлгүй цүнхэндээ хийгээд харьлаа. Шавийн минь шалгарсан гоё эсээг уншина даа гэхээс хөөр баяр бялхсан сэтгэлээр догдлон нээн унштал миний баяр хөөр ор мөргүй нисэн арилж зүрх минь шимшрэн гар минь чичрэн ,сэтгэл огшин, нулимс минь юунд ч захирагдахгүй зоргоороо цутган урсаж эхэллээ.
Сурагчийн тууш шугамтай гол цаасан дээр гараар нямбайлж хичээнгүйлэн бичсэн бүтэн хоёр нүүр захиа “Би таны шавь Мөнхзул байна “ гэх шиг өөдөөс чимээгүй ширтэнэ. Гурван настай байхад ээж минь элэгний хорт хавдраар өөд болоход эхийнхээ шарилтай хайрцагны дэргэд юу болж байгааг ухаарч байгаа мэт хөмхийгөө тас зууж нулимс ч унагалгүй ширтэж байснаа одоо ч би санадаг гэсэн сэтгэл зовоож эмзэглүүлсэн гунигтай үгээр эхэлсэн байлаа. Ээж нь өнгөрч аавтайгаа хүнд хэцүү цаг хугацааг даван туулж амьдарсаар ирсэн бөгөөд эцэг нь байнга хөдөө явдаг ажилтайг ч хэлэх үү, охиндоо хань болог, хатаж бэтгэрсэн сэтгэлийг нь дэвтээх гэж дахин охинтой нь чацуу дагавар эмэгтэй хүүхэдтэй нэгэн эмэгтэйтэй гэрлэжээ.Байнга хөдөө ажлаар явдаг, эрэгтэй хүн тэр болгон хамт дандаа байдаггүй болохоор гэрт юу болж, ямар байгааг төдий л сайн мэдэхгүй амьдардаг байсан нь харагдаж байв. Хойд эхийн этгээд зан араншин, ялгаварлан гадуурхах хүний үнэргүй чанар нь хэрээс хэтэрч дарамтлан зовоож, зодож шийтгэж, наснаас нь ахадсан хүнд зовлонг үүрүүлж амьдарч байгаа тухайгаа сэтгэл шимширтэл бичжээ. Хичээлээсээ ирээд тэр гэрийн угааж арчих бүхий л ажлыг хийж дуусаад тэднийг унтсаны дараа шөнийн арван хоёр цаг өнгөрөхөөр хичээлээ хийдэг байсныг нь уншаад өрөвдөж сэтгэлдээ хайрлаж бас харуусч билээ. Төгсгөлд нь миний ээж бусад хүүхдийн ээж шиг намайг ойлгож ,туслан дэмжиж өчүүхэн ч гэсэн өрөвдөж хайрлаасай гэсэн үгээр төгсгөжээ. Маргааш нь би өөрийн ордог ахлах ангийн хүүхдүүдэд өнөөх эсээг уншиж өгтөл зарим хүүхэд уйлж зарим хөвгүүд” Тэр муу хойд эхийг хор өгөөд алчих юмсан гэж харуусан халаглаж билээ.
Удалгүй сурагчдын амралт болж шавь минь баяртай гэж ч хэлэлгүй шилжээд явсныг нь хожим нь ангийн багшаас нь дуулаад эгээтэй л би орилоод уйлсангүй . Яав даа даанч, яав даа гэж өөрийгөө хэдэнтээ зүхсэн ч сэтгэл минь тайвширсангүй , аз жаргалгүй, ямар нэгэн орон зай дутуу юм шиг санагддаг болсон юм . Энэ бол миний тэнэглэл, харуусал бөгөөд -Би юугаа хардаг тэнэг амьтан байсан юм бэ? Хичээл ном гэж асууж шалгаахаас тэр өчүүхэн охины гуниг зовлонгийн сүүдрийг нүднээс нь олж хараагүй мөртлөө, хоёрдугаар байранд ороод ирлээ гэхэд нь хэнд ч хэрэгүй хуурай үгээр магтахын оронд ганц сайхан тэвэрч үнсээд таван төгрөгөөр чихэр авч өгөөгүй болохоор л би өөртөө гутарч чамайг санахаараа байнга уйлдаг юм аа. Мэдсэн ч чамд өчүүхэн туслаж ядахдаа сэтгэлийн үгийг нь сонсож чадаагүй болохоороо ,чамайг аргадаж тайтгаруулаагүй болохоороо өөрийгөө би үзэн яддаг юм. Чамайг тэвэрч тайтгаруулж чадсан бол одоо би ингэж уйлахгүй л байсан байх .Уучлаарай намайг…..
Гэхдээ багш нь шавиараа бахархаж байна Хорин таван настай байхад -” Ээж нь хагалгаанд ороод удахгүй эдгэнэ” гэж хэлээд хагалгаанд ороод сэрэхгүйгээр үүрд орхин одоход яаж би сэтгэлээр унаж уйлж гутарч, гуниглан гансарч ганцаардан ,гиюүрч үхмээр юм шиг санагддаг байсан миний зовлонг чи эхийнхээ хөхнөөс ч салаагүй байх үедээ туулаад эхийн зөөлөн дулаан үг, хайр энэрлийг амсаагүй өсчихөөд эрээн бараан хатуу амьдралын дараалсан зовлонг ханатлаа амсаад сэтгэл зүрхнийхээ итгэл зүтгэлээр , толгой гудайлган өвдөг сөхрөлгүй тэмцэж байгаа болохоор би чамаар бахархаж байна ,хүндлэн биширч байна.
Миний шавь чи алзахгүй ээ, амьдралд барьц алдаж туйлдаж унахгүйг чинь би мэдэж байна. Хүний амьдрал дандаа зовлонгоор дүүрэн байхгүй учраас чамайг бурхан тэнгэр, буян заяа чинь харж байгаа учраас ирээдүйн амьдралд чинь түшиж тулах дундуурыг дүүргэх сайхан хань заяаж үр хүүхэд чинь ухаалаг, хүнлэг энэрэнгүй тэвчээртэй , зоригтой тийм л сайхан хүмүүс болж өснө өө.
Багш нь гуйж байна., амлаж байна. Чиний хүүхдүүд миний ээж энэ дэлхийд хосгүй сайхан өгөөмөр, буянтай ээж гэж чамаар бахархаж хүндлэх болно оо. Ирж байгаа амьдралд нь баяр хөөр, итгэл хайраар жигүүрлэж сайн сайхан, аз жаргалыг бусдад бэлгэлэж байхыг, урт удаан наслаж амьдрахыг баян хангай, төрийн сүлд, долоон бурхандаа даатган цацал өргөн, сүсэглэн залбиран гуйя. Залбиран гуйя….

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.