Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэлээ
Нийгэм

Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэлээ

Урлаг Урлаг03/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
701798038947704012013-07-03-08-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Манай улсын түүх соёлын хосгүй үнэт өв Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэжээ.

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоохын тулд ЮНЕСКО-гоос тэдгээрийг хадгалж, хамгаалах зорилгоор 1992 оноос "Дэлхийн дурсамж" хөтөлбөр хэрэгжүүлжээ.

БНСУ-ын Гуанжу хотод зургадугаар сарын 18-21-нд болсон ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны 11 дүгээр бага хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Есөн эрдэнийн ганжуурыг Олон улсын баримтат өвд бүртгэлээ.

Уг хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, хосгүй үнэт 54 дурсгалыг бүртгэсний нэг нь Есөн эрдэнийн ганжуур юм. Энэхүү хосгүй үнэт өв нь бурхан Шакьямуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиол, 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм.

Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр есөн эрдэнээр урласан бүтээл юм. Олон улсын баримтат өвд бүртгэхэд нарийн шалгуур тавьдаг байна. Баримтат өв нь анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа хадгалсан, дэлхий дахинд үнэ цэнэ, ач холбогдолтой, дэл хийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх зэрэг шалгуур тавьдаг аж.

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтад 299 баримтат өв бүртгэгдээд байна. Манай улс Есөн эрдэнийн ганжуураас гадна 2011 онд Лувсанданзаны “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг бүртгүүлжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.