Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Их хотын залуус дэлхийн соёлыг мэдрэх үдэш айсуй…
Уртын дуу

Их хотын залуус дэлхийн соёлыг мэдрэх үдэш айсуй…

Урлаг Урлаг04/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-07-02_2234441241428912013-07-03-13-35[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зуны дэлгэр цаг ирж их хотын залуусын маань амралт эхэлж, цаг зав нь ихсэж үзэх харах, уншиж мэдэх гээд олон зүйлд анхаарлаа хандуулдаг. Гэвч сэтгэлд цэнгэл, оюун санаанд мэдлэг мэдрэмж өгдөг үзвэр үйлчилгээ хомсхон байдаг. Тэгвэл монгол түмний цэнгэлийн их баяр наадам энэ сарын 10 наас 13-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд түүний үргэлжлэл болж 14-нд дэлхийн шилдэг мюзик л “Ромео Жүлет 2” тоглогдох болсон нь гайхалтай юм.

Фейсбүүк, твиттэр, айфон, эсвэл компютер гэхчилэн дэлхийн технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхаж буй монгол залуус мөн дэлхийн соёл урлагийн амьдралтай хөл нийлүүлэн алхах хүсэл нь ихээр нэмэгдсэн нь олон арван жишээн дээр харагдах болсон. Гэвч шинэ шинэлэг дуу хөгжим сонсох, интернэтээр аялахыг эс тооцвол тэр болгон дэлхийн соёл урлагийг үзэж мэдрэх боломж монголд тэр бүр тохиогоод байдаггүй. Харин дэлхийн урлагийн зах зухаас бидний сэтгэл оюунд мэдрэгдэхээр ирсэн зүйл бол дэлхийн театр урлагийн ноён оргил болсон “Ромео Жүлет 2” мюзикл юм.

Азидаа анх удаа эх хөгжмөөр нь тоглож буй энэ мюзикл бол үнэхээр гайхамшиг, үүнийг тавьснаар монголын урлагийн ертөнцөд том эргэлт гарсан нь дамжиггүй юм. Мюзиклын урлаг яагаад хүмүүст таалагддаг вэ гэхээр энэ урлагт дуулалт, бүжиглэлт, жүжиглэлт, гэх мэт урлагийн бүх төрөл шингэсэн маш их авъяас билэг, хүч хөдөлмөр ордог учраас тэр, мөн хүмүүсийг зугаацан цэнгүүлэх зорилготой эстрад шоу мюзикл ч гэж бий. Тэр нь “Ромео Жүлет 2” энэ мюзиклд агуу Шекспирийн зохиолын санаа л бий, харин харагдах байдал, тавилт, хувцаслалт, дуулалт, зохиол лирик бүгд орчин цагийн модер нь хэлбэртэй. Ер нь энэ мюзиклын хөгжмийг  давж гарах хөгжим өнөө хэр нь бичигдээгүй хэмээн дэлхийн хөгжим судлаачид үзсээр байдаг аж. Хамгийн яруу сонсголонт уянгалаг мюзикл болсон хэмээн ярилцдаг нь ортой.

Ийнхүү дэлхийн урлагтай хөл нийлүүлэн алхаж, сэтгэлийн болоод санааны их цэнгэлийн мэдрэмжийг хүртэх өдөр энэ сарын буюу 07 сарын 14-нд ганцхан удаа тохиох гэж байна. Сонирхуулахад билет нь дуусч байгаа гэнэ шүү.

 photo RampJ_1_zps6ea647d4.jpg  photo 2013-05-03215654_zps560fe3a3.jpg  photo RampJ_2_zps276c6a48.jpg  photo RampJ_3_zpsc7ab094f.jpg  photo RampJ_4_zps37a88071.jpg  photo RampJ_5_zps022a7b14.jpg  photo RampJ_6_zpse0e6a7da.jpg
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тайга” фестиваль эхэллээ

15/07/2025

Олон улсын химийн олимпиадаас манай улсын сурагчид бүгд медаль хүртжээ

15/07/2025

Майкл Райдер “Céline” брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцуулжээ

14/07/2025

“Cool people” судалгааг 12 орны иргэдээс авчээ

14/07/2025

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

14/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.