“МН-25” суваг телевизээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Making The Band-4” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт “Хүүхэлдэйн театр”-т болж өнгөрлөө.
Тус шалгаруулалтад 18-22 насны 240 гаруй охид залуучууд авьяасаа сорьсноос хоёрдугаар шатанд 50 нь үлдээд байна. Хоёр дахь шатны шалгаруулалт маргааш болох бөгөөд гуравдугаар шатанд зургаан охиныг үлдээх аж. Яваандаа хоёр охиныг хасч дөрвөн охины бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулахаар болжээ.
“МН-25” суваг шоуны шалгаруулалтаар 50 дугаар нэвтрүүлэг бэлтгэх бөгөөд энэхүү нэвтрүүлэг нь Өвөр Монголын “Одон” телевизээр цацагдахаараа онцлогтой аж.
www.URLAG.mn