Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»70 дахь удаагийн Венецийн кино наадам нээлтээ хийнэ
Нийгэм

70 дахь удаагийн Венецийн кино наадам нээлтээ хийнэ

Урлаг Урлаг04/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Venice2012-1830912202013-07-04-14-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө 70 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Венецийн кино наадам Warner Bros кино компанийн бүтээл “Gravity” киногоор нээлтээ хийх гэнэ. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчид гэгдэх нэрт од Жорж Клуни, Сандра Баллок нар гол дүрд нь тоглож буй уг кино шинэхэн трейллэрээ саяхан олны хүртээл болгож шинжлэх ухааны уран зөгнөлт киноны төрөлд тэсрэлт хийнэ хэмээн кино шүүмжлэгчдээс багагүй магтаал сонссон төдийгүй  үзэгчдийн анхаарлыг ч татаад амжсан.

Онц сонирхолт, адал явдлаар дүүрэн энэхүү 3D кинонд “Harry Potter and the Prisoner of Azkaban”, “A Little Princess” бүтээлүүдээрээ дэлхийн сая сая үзэгчдийн танил болсон Америкийн найруулагч Альфонсо Куарон ажиллаж байгаа юм байна. Кино ертөнцийн нэр хүндтэй наадмуудын нэг Венецийн кино наадам ирэх наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын долоон хүртэл зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах аж. Одоогоор тус наадамд оролцох бүтээлүүдийг зохион байгуулагчид албан ёсоор зарлаагүй ч шүүгчдийн бүрэлдэхүүнийг Италийн нэрт кино найруулагч Бернардо Бертолуччи ахлан ажиллах гэнэ. Тэрээр өмнө нь 40 дэх Венецийн наадмыг шүүж байсан туршлагатай ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026

Баян-Өлгий аймгийн сурагчид бий биелгээгээр өв соёлоо сурталчиллаа

04/10/2026

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

03/10/2026

Сиа хөгжмийн каталогийнхоо 50 хувийг 180 сая доллараар худалджээ

03/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.