Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Халаасны өрөө (шүлэг)
Утга зохиол

Халаасны өрөө (шүлэг)

Урлаг Урлаг04/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4025221MotherSonBeach3582253162013-07-04-16-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм

Гэрийн эзний хүүхдийг аргадаж
Гэмгүй мөртлөө гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө
Цэцэг шиг нас гундаж өснө

Турьхан нуруундаа гутамшиг үүрч
Туних эрхлэхийг бүр мартаж
Тоглохдоо хүртэл хүн харна
Толгой гудгархан бараадаж гүйнэ.
Банди нар л болсон хойно доо
Байлдаж тоглох дуртай байх юм
Хүүхэд л болсон газар даа
Хүү минь хүртэл дагаж гүйх юм

Дайтаж тоглох жаалууд дунд
Дайсан болох нь алга атал
Чимээгүй хүү минь л оногдох юм
Чихээ бөглөвч гуниг нь сонсдох юм

Халаасны өрөөнд амь зууна гэдэг
Хатуу даваа, хүүгээ л өрөвдөх юм     
Хар элгийн хүнийг царайчилна гэдэг
Хэцүү заяа, хүүхдээ л бодох юм

Ялах дон жаалуудыг олзолж
Ялагдах дайсан олдохгүй болоход
Дуугүйхэн миний хүү л сөгдөх юм
Дусал нулимсаа аниргүй залгих юм

Удаан дайны золио болгон
Урван тоглох хүн олдохоо болиход
Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж
Тоодойтлоо туугдаад явах юм

Үймж дарвих хүүхдүүдийн хэн нь ч
Үхэж тоглох дуртай байхад
Аниргүхэн миний хүү л сөгдөх юм
Аавынхаа нүдэн дээр толгойгоо авахуулах юм

Болохгүй гэх газар байх биш дээ
Болзошгүй дайн нүүрлэдэг юм гэхэд
Ялагдаж тоглоод сурсан хүү минь
Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв!

Хаяа хийлсэн их гүрнүүдийн бөөрөнд
Халаасны өрөө шиг эх орон минь ээ
Цадиг түүхтэй дээдсийн үрсийг
Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ

Д.Төрбат

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

06/08/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулна

03/08/2026
Утга зохиол Урлаг

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жаред Лето Жон Кеннедигийн аллагын тухай шинэ киноны гол дүрээс хасагдаж магадгүй

09/08/2026

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.