Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Анжелина Жоли Хавайд хоёр дахь киноныхоо зураг авалтыг эхлүүлжээ
Нийгэм

Анжелина Жоли Хавайд хоёр дахь киноныхоо зураг авалтыг эхлүүлжээ

Урлаг Урлаг09/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
joliehawai025980155172013-07-09-11-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли Хавайн Оэху аралд хоёр хүүхдийнхээ хамт буусан байна. Түүнийг ирэх сургаар нутгийн иргэд нисэх онгоцны буудлын үүдийг сахиж, гарч ирмэгц нь бүчин авчээ.

Анжелина Оэхуд шинэ киноныхоо зураг авалтыг эхлүүлэхээр очсон юм. Түүний найруулах шинэ уран бүтээл "Мятаршгүй" гэдэг нэртэй. Хэдийгээр сар гаруйхны өмнө хөхөндөө мэс засал хийлгэж, хорт хавдраас ангижирсан ч гэсэн Анжелина Жоли Африкийн дүрвэгчдийн төлөөх Хүмүүнлэгийн элчийн ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ шинэ киногоо ийнхүү эхлүүлж амжаад байна.

"Мятаршгүй" киног Дэлхийн хоёрдугаар дайны үеийн баатруудын нэг Лу Замперинигийн түүхээс сэдэвлэн бүтээхээр шийджээ. Анжелина киноныхоо зураг авалтад эхний удаад найман долоо хоног зарцуулах юм байна. Тэрээр Оэху арал дээр зургаан хүүхдийнхээ хоёрыг буюу 11 настай Мэддокс, 9 настай Пакс нарыг дагуулж очжээ.


Эх сурвалж: www.new.mn Р.Гэгээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

24/07/2026

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026

“Жангар” наадам тав дахь жилдээ болно

24/07/2026

Баянхонгор аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталжээ

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.