Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст өнөөдөр Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ,
“Тэнгэр эцэг тэтгэн хураа хайрлаж, газар эх дэлгэрч шимээ өгсөн, хуртай зуны энэ өдөр ард түмэндээ омогших бахархал, дээдлэх уламжлал, дэлгэрэх соёлын цөм болсон үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээ дэвшүүлье.
Монголын тулгар төрийн 2222 жилийн ойнбосгон дээр хичээл зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа хамт олноо манлайлж, түмэн олондоо хүндлэгдсэн иргэд маань төрийнхөө эрхэм дээд цол, одон медаль хүртэж байна. Мянга мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд уурхайчин, дуучин, сэтгүүлч, цагдаа, экскаваторын машинч, хуульч, зураач, засварчин, дуу оруулагч зэрэг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж хөдөлмөрлөж яваа иргэдийнхээ зүтгэл сэтгэлийг Монголын төр үнэллээ. Монгол Улсад боксын спорт хөгжүүлэхэд хагас зууны турш зүтгэж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан олон шилдэг шавь төрүүлсэн, дасгалжуулагч Буянгийн Ганбат Монгол Улсын Ардын багш цол хүртлээ.
Монгол Улсын гавъяат хэмээх эрхэм хүндтэй цолтнууд маань эгнээгээ тэллээ. Олон хүний эрдэнэт амийг аварсан, алтан гартай ачтан, клиникийн профессор Ванчинсүрэнгийн Бадамсүрэн Монгол Улсын Хүний гавьяат эмч цол хүртлээ. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 48 жил ажиллаж, иргэдийн тав тухтай амьдах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө мэдлэг мэргэжлээ зориулсан засварчин Янсангийн Өлзийбат Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ.
Монголын кино урлагт Баянмөнх жонон, Чин Ван Ханддорж, Дашдоржийн Нацагдорж зэрэг түүхэн дүрийг чадварлагаар бүтээж, тайз дэлгэцийн зуу гаруй дүрийг түмнийхээ сэтгэлд хоногштол амилуулж чадсан жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд, өөрийн давтагдашгүй дуу хоолойгоо алтан фондын сан хөмрөгт үеийн үед дархалсан дуу оруулагч, жүжигчин Тавхайжамцын Цэмпилмаа, Дуурийн урлагт цахиур хагалж, хүчтэй хоолой, мэргэжлийн ур чадвараараа гайхуулж яваа дуучин Өншихбаярын Уянга нар Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртлээ. Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэниргэддээболон Та бүхнийхээ гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Улам их хичээгээрэй. Монгол үндэстнийхээ их баяр наадмаар үгийн сайхныг хэлэлцэж, сэтгэлийн баяслыг амсан сайхан наадахын ерөөл дэвшүүлье. Өндөр төрийн минь сүлд өнөд ивээх болтугай. Баяр хүргэе, та бүхэнд” гэлээ.
Монгол Улсын Ардын багш цолоор ЦЕГ-ын Тусгай хэлтсийн биеийн бэлтгэлжилт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Буянгийн Ганбатыг,
Монгол Улсын Гавьяат багш цолоор ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн мэс заслын өвчин судлалын профессор, багш Гүрсүрэнгийн Дамдинсүрэн, БШУЯ-ны ахмад ажилтан Лувсангийн Жагдагсүрэн нарыг,
Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны өндөр настан, ахмад инженер Нэгмидийн Даниелийг,
Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Цагаандарийн Энхжаргал, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Бадам-Очирын Галаарид нарыг,
Хүний гавьяат эмч цолоор Дорноговь аймгийн “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч Пунцагийн Баатар, “Номутай” эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч Ванчинсүрэнгийн Бадамсүрэн, Булган аймгийн Рашаант сумын “Өрнөх” хүн эмнэлгийн их эмч Дамдинсүрэнгийн Даажамба, Улсын клиникийн төв эмнэлгийн поликлиник эрхэлсэн орлогч дарга Аюушжавын Оюунбилэг, Улсын клиникийн төв эмнэлгийнхүлээн авах, яаралтай тусламжийн эмч Нагирын Чойжамц нарыг,
Гавьяат хуульч цолоор Улсын дээд шүүхийн ажлын албаны дарга Мөнхнасангийн Дамирансүрэнг,
Гавьяат тамирчин цолоор Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, 2008 оны Бээжингийн олимпийн 5-р байрын шагналт, самбо бөхийн Дэлхийн таван удаагийн аварга, жүдо бөхийн ОУХМ Дамдинсүрэнгийн Нямхүүг,
Гавьяат тээвэрчин цолоор Орхон аймгийн нийтийн тээврийн “Хүчит арслан” ХХК-ийн жолооч Нандийн Дарам, УБТЗ-ын УБ татах хэсгийн дарга Намсрайжавын Хуяг-Эрдэнэ нарыг,
Гавьяат уурхайчин цолоор Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо ХК-ийн экскаваторын машинч Галбадрахын Даваасүрэнг,
Гавьяат эдийн засагч цолоор “Хантайшир” ДС-ийн ТУЗ-ийн дарга Гэндэндоржийн Янсанжавыг,
Гавьяат жүжигчин цолоор ахмад жүжигчин, чөлөөт уран бүтээлч Далхсүрэнгийн Гүрсэд, УДБЭТ-ын дуучин Өншихбаярын Уянга, чөлөөт уран бүтээлч Дамбарэнцэнгийн Хүрэлхүү, МҮОНРТ-ийн орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин Тавхайжамцын Цэмпилмаа нарыг,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Хайрхан Уул-өргөө” ХХК-ийн засварчин Янсангийн Өлзийбат нарыг тус тус шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Донорын холбооны хүндэт донор Галсангийн Жамц, Баянгол дүүргийн наймдугаар хорооны өндөр настан Бадамгаравын Цэнд-Аюуш нарыг,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч Чойжилсүрэнгийн Тогоондоржийг,
Алтангадас одонгоор УБТЗ-ын хүний их эмч Дониддагвын Ганчимэг, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Хоролсүрэнгийн Батжаргал, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн, ахмад бүжигчин Гомбын Сумъяа нарыг,
Цэргийн гавьяаны одонгоор ХХЕГ-ын Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга Дашцэрэнгийн Бат-Эрдэнийг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны өндөр настан, ахмад жолооч Дагвын Жалсрайг,
Шударга журам медалиар Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Гэрэлчулууны Чинболд нарыг тус тус шагналаа.