Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв
Оддын амьдрал

Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв

Урлаг Урлаг24/09/2026Шинэчлэгдсэн:24/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө 61 настай Италийн жүжигчин Моника Беллуччи нас ахих үйл явц, гоо үзэсгэлэн, эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурь болон амьдралын талаарх үзэл бодлоо “Harper’s Bazaar España” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуваалцжээ.

Тэрбээр цаг хугацааг зогсоохыг хичээхийн оронд нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч сурсан тухайгаа ярьсан байна.

Беллуччи сүүлийн үеийн уран бүтээлүүдийнхээ нэг болох “Histoires de la nuit” кинонд Кристина хэмээх зураачийн дүрийг бүтээжээ. Тус дүрд “эмэгтэйчүүд тодорхой насанд хүрээд үл үзэгдэгч болдог” гэх санаа гардаг ч жүжигчин өөрөө энэ үзэлтэй санал нийлдэггүй аж. Тэрбээр “Энэ бол нийгэмд түгээмэл байдаг айдсыг илэрхийлсэн үг. Гэхдээ би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй” гэсэн байна. Мөн түүний хэлснээр нас ахих нь жүжигчний хувьд зөвхөн хязгаарлалт биш, харин илүү гүн гүнзгий дүр бүтээх боломжийг олгодог байна.

Сэтгэл хөдлөлийн задралыг шаардсан дүрд үнэн бодит байдал, биеийн мэдрэмжийг гаргахын тулд хүн амьдрал үзсэн байх хэрэгтэй. Шарх, туршлага хуримтлуулсан байх шаардлагатай” хэмээн Беллуччи тайлбарлажээ. Тиймээс Беллуччи залуу байхдаа бүтээсэн “Malèna”, “Irreversible”, “The Passion of the Christ” зэрэг киноныхоо дүрүүд шиг дүрийг өнөөдөр дахин бүтээхийг хүсэхгүй гэдгээ хэлжээ.

Тэрбээр мөн нас ахисан ч уран бүтээлээ үргэлжлүүлж буй Катрин Денёв, Изабель Юппер, Фанни Ардан нарыг онцолж, кино урлагийн салбарын нас ахисан эмэгтэй жүжигчдэд хандах хандлага аажмаар өөрчлөгдөж байгааг дурдсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026
Оддын амьдрал Урлаг

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” тоглолт энэ бямба гарагт болно

12/11/2026

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

12/11/2026

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар “Монголоо дуулна” тоглолтоо Өмнөд Солонгост хийнэ

12/11/2026

“Хэт их хайр” кинонд Өмнөд Солонгосын жүжигчин Ү Сон Мин тоглож байна

12/11/2026

ФОТО: Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-ын 95 жилийн ой тохиож байна

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.