Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Playtime-2013”-д Японы алдарт хамтлаг ирнэ
Уртын дуу

“Playtime-2013”-д Японы алдарт хамтлаг ирнэ

Урлаг Урлаг09/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Playtime2013+983969_614709685220146_4561262280317992013-07-09-18-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Рок хөгжим сонирхогчдыг нэгтгэж чаддаг “Playtime-2013” энэ жил Японы алдарт “Моно” хамтлагаар өнгө нэмэх нь. Зүсэн зүйлийн чимээ, хөгөөс бүтсэн тэдний бүтээл зөвхөн Японы хөгжим сонирхогчдоор зогсохгүй нийт хөгжим сонирхогчдын дунд алдар хүнд нь түгсэн. Тэднийг “Playtime -2013”наадамд урилгаар ирж тоглох тухай наадмын зохион байгуулагч Hi-Fi records”-ынхон дуулгахад хөгжим сонирхогчид итгэж ядан байсан ч “Моно” хамтлагийнхан аялан тоглолтынхоо хуваарьт оруулж, Гачууртад болох наадамд очих тухайгаа өөрсдийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. “Инструмент рок” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг уг хамтлаг наадмын үеэр бүрэн хэмжээний тоглолт хийхээр болсон нь хөгжим сонирхогчдын “шүүрс алдуулам”  үйл хэрэг биз ээ.

Ийнхүү наадмын эргэн тойрон дахь мэдээллийг дуулгая. “Playtime-2013” энэ жил долдугаар сарын 27, 28-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд наадмын талбайд өнгө өнгийн майхан алаглах “Playtime camp”, шар айргийн  хотхон байгуулж, амьд хөгжим сонирхогчдын эд хэрэгсэл, цомгийн цуглуулгыг худалдах зах ажиллахаас гадна орчин үеийн зургийн үзэсгэлэн дэлгэгдэх юм. Үдэш нь “PLAYTIME Beach Party” болж гадаадын болон дотоодын DJнарын сэт мөн галын наадам болно.

Энэ жилийн наадамд шинэ залуу болон урилгаар оролцох “Болор” хамтлагийн Оргил, “Нисванис”, “A-sound” , “The Lemons”, “Зүгээр л”, “Lego”, “The Pips”, “Rec on”, “The Compass”, “Silent scream” гээд нийт 40 гаруй хамтлаг тоглоно.  Мөн ОХУ-ын “Шторм” хамтлаг ирж тоглохоор болсон. 12 дахь удаагийн энэ наадам их онцлог болох буюу тоглолтын хувьд хамтлагуудын тоглох хугацаа, тайзны зохион байгуулалтад том өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ жил наадмаар хоёр тайз засах бөгөөд гол тайзанд урилгаар оролцох хамтлагууд, мини тайзанд шинэ, залуу хамтлагууд тоглох юм. Ингэснээр хамтлагуудын тоглох хугацаа сунаж, бүрэн хэмжээний тоглолт хийх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгосон бөгөөд хоёр тайзны тоглолт давхцахгүй гэдгийг сануулъя. Тоглолтын хуваарь, хөтөлбөр, тасалбар хараахан бэлэн болоогүй байна. “Монгол шилтгээн”-ий задгай талбайд болох наадмын газрын зургийг танилцуулж байна. Наадмын эргэн тойрон дахь мэдээллийг бид эргэн мэдээллэх болно.

Эх сурвалж: www.news.mn У.БОЛОР

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.