Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нарны жим” олон ангит киноны төслийн нээлт боллоо
Нийгэм

“Нарны жим” олон ангит киноны төслийн нээлт боллоо

Урлаг Урлаг22/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d9de147d8e6f8822big4647644152013-07-22-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Нарны жим” олон ангит уран сайхны кино хийх төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж, МҮОНТВ-ийн захирал Ч.Даваабаяр нар оролцлоо.  

Энэхүү киноны зорилго нь Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилтын хүрээнд Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд уран сайхны аргаар зөв сурталчлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, боловсрол олгох, соён гэгээрүүлэх томоохон зорилгыг агуулснаараа онцлогтой аж.

Шадар сайд “Төслийг амжилттай хэрэгжүүлж, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл, олон хүний хүч хөдөлмөр шингээн чамгүй төсөв зардал гарган бүтээж буй энэхүү хамтын бүтээл гамшиг осолгүй Монгол Улсыг бий болгоход Монголын ард түмний оюуны хөрсөнд үнэ цэнтэй сайн үр тарьсан сайхан бүтээл төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байна. Өнөөдөр киноны мотор дуугаргах торгон агшинг хамтдаа хуваалцаж байгаа эрхэм офицер, ахлагч, албан хаагчид, ард иргэд Та бүхнийг энэ сайхан үйл ажиллагааг дэмжиж оролцохыг уриалж байна. Уран бүтээлчид та бүхнийг урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай гэлээ.

Нарны жим киноны моторыг дуугарах тэрхүү агшинд Шадар сайд сүүн цацал өргөн  кино бүтээх ариун үйлсэд сарын цалингаа хандивлахаа мэдэгдэв.

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.