Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хилчид үлэг гүрвэлийн чулуужсан яс ил гарсан байхыг олжээ
Нийгэм

Хилчид үлэг гүрвэлийн чулуужсан яс ил гарсан байхыг олжээ

Урлаг Урлаг26/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uleg_gurveliin_yas_xiliin-zurvas-middle2050467612013-07-25-09-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Мексикт малтлага хийж байсан палеонтологичид үлэг гүрвэлийн нуруу олсон тухай мэдээлэл цахим хуудсаар цацагдаж байхад манай хилчид бас их хэмжээний чулуужсан яс олсон гэх мэдээллийг бидэнд өглөө.

Монгол орны говийн бүс нутаг, тэр дундаа Өмнөговь аймгийн нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан яс ихээр олддогийг палеонтологичид хэлдэг. Тиймдээ ч дэлхий нийтийн анхаарлыг татсан Т.Батаарыг  арилжааны палеонтологич гэж өөрсдийгөө өргөмжилсөн харийн иргэд манайхантай хамтран хил давуулж, дуудлагаар худалдахыг завдсан билээ.

0131 дүгээр ангийн хилчид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт шороон дороос үлэг гүрвэлийн чулуужсан яс ил гарсан байхыг олж хамгаалалтад аваад байгаа юм байна. Харин салхи шуурганд ил гарсан уу, эсвэл хэн нэгэн этгээд ашиг олохын тулд ухаж авах гэж байв уу гэдгийг хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.

Хил хамгаалах байгууллагынхан ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад энэ тухай мэдээллийг өгсөн гэнэ. Тус хүрээлэнгийнхний үзэж буйгаар тус газраас их хэмжээний байгалийн илэрц олдож магадгүй гэнэ. Тиймээс Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд тухайн газарт малтлага хийх юм байна. Тэр болтол хилчид хамгаалсаар байх аж.

Н.Мөрөн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.