Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»Юндэндоржийн Оюун
Бусад

Юндэндоржийн Оюун

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
oyunballetweb8261791572012-04-30-20-07[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНМАУ-ын Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин 
Юндэндоржийн Оюун

Ю.Оюун Улаанбаатар хотод ХҮII-жарны усан луу жил төрсөн. 1960-1964 онд 10 жилийн 23-р дунд сургууль, 1964-1972 онд ОХУ-ын Санкт Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит Бүжгийн Академик дунд сургуулийг Башкирын Ардын жүжигчин Л.М.Тюнтинагийн ангид суралцаж төгссөн. 1972-1991 онд Сонгодог Урлагийн Академик Театр; 1991-1993 онд Монгол балетын танхимд гоцлол бүжигчин; 1993-2001 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБДС, БЦДБЧ-д багшаар ажилласан.

Төрийн болон ойн хүндэтгэлийн концертуудад 40 гаруй удаа оролцож өөрийн тайзнаа Болгарын И.Дрангажав, алдарт бүжигчин ОХУ-ын М.Лиепа, Швейцарийн Х.Мейстер нартай "Хунт нуур", "Дон Кихот", "Жизель" бүжгийн жүжигт гоцлон Москва, Санкт-Петербург, Львов, Новосибирск, Будапешт, Кабул, Тбилиси, Ереван, Ханой, Улан-Үдэ, Бээжин, Хөх хотуудад айлчлан тоглосон.

1974 онд Варна, 1977, 1981 онуудад Москва, 1978, 1980 онуудад Японд болсон Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, 3 хүрэл медаль авч, 1990 онд Токиод болсон А.Павловагийн дурсгалд зориулсан Гала концертонд урилгаар оролцож байлаа.

1993 онд Москвагийн олон улсын тэмцээнд хүндэт зочноор уригдсан.

1975, 1979, 1982 онуудад Соёлын Яамны Тэргүүний уран бүтээлийн шагналаар, 1984 онд Монгол, Вьетнам улсын "Соёлын Тэргүүний ажилтан", 1976 онд "Засгийн газрын хүндэт жуух" бичгээр, 1978 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор, 1986 онд Монгол улсын ардын жүжигчин цолоор, 1991 онд Ардын Хувьсгалын 70 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж "Зууны мэдээ" сониноос ард түмний дунд явуулсан санал асуулгаар "Зууны манлай бүжигчин" өргөмжлөл хүртсэн.

 

Уран бүтээлийн жагсаалт:

П.И.Чайковский "Щелкунчик"
Хятад бүжиг 1970

Л.Делиб. "Талисман" Адажио 1972
А.Хачатурян "Гаянэ" Сэлэмт бүжиг 1972
Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" 1972
Ж.Чулуун "Уран хас" 1973
П.Чайковский "Хунт нуур" 1975
А.Морозов "Ай болот доктор" 1975
Л.Минкус "Дон Кихот" 1975
Испани бүжгийн цоморлиг 1977
А.Адан "Жизель" 1979
Э.Чойдог "Мөнгөн залаа" 1979
К.Сен Санс "Хун" 1980
З.Хангал. "Эрдэнэсийн уулс" 1981
П.Чайковский "Щелкунчик" 1982
А.Хачатурян "Спартак" 1984
Д.Шостакович "Энхийн тойрог" 1985
А.Адан "Корсар" 1986
Ж.Мэнд-Амар "Үйлийн гурван толгой" 1987

П.И.Чайковский "Нойрссон гүнж" 1990 
Х.Билэгжаргал "Бөртэ чоно" 1990 
Зангель Брук, З.Хангал, Э.Чойдог "Сүйрлийн дараахь амьдрал" 1993 Модерн бүжиг 1999

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чингис хааны амьдралыг өгүүлэх цуврал “National Geographic” сувгаар гарч байна

13/05/2025

ШИНЭ КЛИП: Дурсамж сэдрээх “All in Hit” дууны клип цацагджээ

13/05/2025

Хүүхдүүдэд зориулсан “Cinemato” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

13/05/2025

Улсын драмын эрдмийн театр ажлын байранд суурилсан жүжигчин бэлтгэнэ

13/05/2025

ФОТО: Улсын хүүхэд, залуучуудын театрын бүтээл “Ромео, Жульетта” сонгодог жүжгээс

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.