ГОНЧИГСУМЛАА Сэмбийн
1915-1991
Хөгжмийн зохиолч, удирдаач. МУУГЗ (1965).Чойбалсангийн Нэрэмжит шагнал (1961). МУАЖ (1971).
Сэмбийн Гончигсумлаа нь 1915 оны хоёрдугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ихэн хашаатын худаг" гэдэг газар төржээ.1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургуульд, 1930-1933 онд Багшийн сургууль, 1933-1937 онд Эрхүүд сурч байхдаа
(Эрхүү хотод мал эмнэлгийн техникумд суралцан төгссөн) хөгжмийн курс төгсөж, Эрхүүгийн радиогийн найрал хөгжмийн гишүүн болсон. 1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд малын эмч. 1939 онд Улаанбаатар хотод орчуулагч багш, 1940-1943 онд улсын циркид хөгжимчин, 1943- 195О онд Москвагийн хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр (зохиомжийн багш Е.Месснер, олон хоолойн ухааны багш С.Богатырев, найрал хөгжмийн судлалын багш Д.Рогаль-Лезицкий, удирдахуйн ухааны багш И.Дружинин) суралцаж төгссөн. 195О оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч, удирдаач. 1958 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 196О оноос Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх, 1957 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зохон байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны (хуучин нэрээр) даргаар сонгогдож байв.
1961 онд “Ганхуяг" бүжгэн жүжгээр “БНМАУ-ын Төрийн шагнал” хүртэж, 1965 онд “БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн”, 1971 онд “БНМАУ-ын Ардын жүжигчин” цолоор шагнагдаж байсан ба 1975,1985 онуудад Сүхбаатарын одон, 1975 онд ЗХУ-ын улс түмний найрамдлын одон, 1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртэжээ. 1975 онд БНАГУ-ын урлагийн академийн сурвалжлагч гишүүн болжээ. 1981-1985 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат байв.
Монголын орчин цагийн хөгжмийн тулгийн чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дэхний соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож манай хөгжмийн урлагийг нэг төвшинд авч ирсэн шинэчлэгчдийн нэг нь хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа билээ. С. Гончигсумлаа уран бүтээлээ дуу зохиож эхэлсэн нь: Иргэний уянга хүний сэтгэлийн уянгыг хослуулан, өөрөөр хэлбэл хүний дотоод сэтгэл зүрхний уянгын дуулаач юм. Түүний зохиосон «Чамайг үдье», «Өргөн хангай нутаг», «Эх орондоо хайртай би», «Хайрын дуу», «Жаргаах зүрхэн» зэргийг дурдаж болно. Мөн түүний «Намын тухай дуу», «Москва Найрамдал», «Сүхбаатарын алдар», «Улаанбаатарын тухай дуу», «Энх тайван» зэрэг дуунууд өргөн хүндэтгэлтэй, сүр жавхлан төгс оргилуун бадрангуй сэтгэгдэл төрүүлдэг нь түүний бүтээлийн өргөн сэдэв агуулгатайг харуулдаг юм.
С.Гончигсумлаа уран бүтээлээ эхэлсэн манай хөгжмийн ахмад үеийнхний эгнээнд багтаж ордог юм.
1939 онд "малын эмчС.Гончигсумлаагийн гараас "нотонд суралцах бичиг" ном гарсан нь манай шинэ хөгжмийнхны хөгжмийн онолын сурах бичиг болов.
Улсын багшийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн нэг ангийг бэлтгэхэд хэд хэдэн хөгжмийн зохиолчийг сургаж төгсгөсөн юм. /З.Батсүх, М.Магсаржамц/ Монголын орчин цагийн хөгжимд өөрийн дуу хоолойтой болсон хөгжмийн залуу үеийхэн “Х. Билэгжаргал, Б.Шараа, Г.Пүрэвдорж, Ц.Чинзориг, Д.Цогтсайхан зэрэг олон бүтээлчийн эхний бяцхан аязад улаан харандааны мөр бий. Энэ бол С.Гончигсумлаагийн харандааны мөр юм.
С.Гончигсумлаа өөрийнхөө урлан бүтээх ажлаа уянгын дуугаар бус бараг хүүхдийн дуугаар эхэлсэн. Нээрээ ч 1940-өөд оноос түүний дараагийн үеийн хүүхдийн дуулах дуу тун ховор байлаа.
С.Гончигсумлаагийн дуунууд хэлбэрийн хувьд энгийн ойлгомжтой, аялгын хувьд шулуун гүдэсхэн, элдэв чамин нугалаа чимэггүй, шинэлэг учир нийтийн хүртээл болж дуулаачийн арга барилын аль ч уламжлалд нийцтэй байдаг юм.
Тэрээр "Сүлд модны наадам", "Хайрын дуу" "Улаанбаатарын тухай" дуугаа вальсын хэмнэлээр зохиосон. Эдгээр бүтээл Гончигсумлаагийн иргэний уянгын дуунууд дотор чансаатайд нь тооцогдоно.Түүний"Намын тухай дуу", "Сүхбаатарын морин цэрэг", "Найрамдал","Москванайрамдал","Энх тайван" дуунууд нь чухам ийм чиглэлээр бичигдсэн бүтээлүүдюм. Гончигсумлаагийн дээрхи дуу ая аялга, хэлбэр бүтэц, дуурьслын хэлний их хүч нөөцөөрөөманай шинэ хөгжмийн цар хүрээг дуу, найрал дууны төрлөөр өргөжүүлж өгсөн. Энэ талаас нь үзвэл дээрх дуунууд нь манай улс төрийн дуунд шинэчлэл хийж, томоохон алхаа нэмсэн юм.
Манай оронд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдлаа. Театр маань юу, яаж бүтээх билээ? гэдэг нь амин чухал асуудлын нэг байлаа. "Алёко", "Бахчисарайн оргилуурт булаг","Учиртай гурван толгой","Манай нэгдлийхэнтэй"-тэй л байгаад байж болохгүй байлаа. Дуулах драм тутаж, бүжиглэх жүжиг хомсхон байв. Бас л бэрхшээл, бас л эрэл шинэчлэл. "Үүнийг бид, би гүйцээх ёстой. Өөр зам байхгүй" гэж үзгээ хурцалж, оюунаа зарах үүргийг С.Гончигсумлаа өөртөө хүлээлгэсэн юм. Үр дүн нь "Үнэн" дуурь, "Ганхуяг","Хошуу наадам","Сүнжидмаа" бүжгэн жүжиг болсон юм. Энэ бүтээлүүд нь аль ч талаасаа авч үзсэн хөгжмийн "жинхэнэ театрын" шинэ бүтээл болсон билээ.
С.Гончигсумлаагийн "Ганхуяг" бүжгэн жүжиг, Г.Жамъянгийн "Манай нэгдлийхэн" бүжгийн чуулбарын дараа гарч ирсэн бүтээл. Энэ бүтээл монголын хөгжмийн театрын хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн.
"Хошуу наадам","Сүнжидмаа" "Найз зулуус" гэж нэрлэдэг бүжгэн
жүжгүүд нь "Ганхуягт" т олсон арга, хэрэгслээ улам баяжуулахын зэрэгцээ хөгжмийн театрын хөгжилд шинэ шинэ дүрслэл, өгүүлэмж нэмсэн билээ. Ялангуяа "Сүнжидмаа" бүжгэн жүжигт олон ястан » үндэснүүдийн ардын дуунуудыг үйл явдлын зангилаа, дүрийн тодорхойлолтод авч хэрэглэсэн явдал хөгжмийн зохиолчийн хөгжмийн хэлийг баяжуулаад зогсоогүй, хөгжмийн театрыг олон түмний хүсэл сонирхолд нийцүүлэхэд ч алхам хийсэн гэж үзвэл зохино.
С.Гончигсумлаагийн хөгжмийн сэтгэлгээ, арга чадвар, ертөнцийг үзэх бие хүний үзэл бодол, уран сайхны дүр бүрэн гүйцэд тусгалаа олсон бүтээлүүд нь түүний найрал хөгжмийн томоохон бүтээлүүд юм. С.Гончигсумлаа симфонийн том хэлбэрийн зохиолыг "МАХН-ынтухай" найраглалаараа эхэлсэн. Манай симфониор Л.Мөрдорж "зураг зурсан" бол С.Гончигсумлаа бодол сэтгэл" бүтээж байлаа. Гончигсумлаагийн үндсэн сэтгэлгээ нь ерөес улс төрийн даацтай өргөн сэтгэлгээ юм.
С.Гончигсумлаа симфони хийх гэж огт яараагүй. Энэ төрлөөр нийгэм, хүний нарийн холбоог гаргах чадвартай онцгой төрөл болохоор симфони бичихийн өмнө өөрийгөө боловсруулж, эрдэм чадлаа хөгжүүлж байлаа.
Ингэж хөгжмийн их сургууль дүүргэсний дараа 14 жил шургуу хөдөлмөрлөж байж анхыхаа симфонийг туурвисан юм.
Гончигсумлаагийн нэгдүгээр симфони Л.Мөрдоржийн "Миний эх орон" симфониос он цагийн хувьд дараа нь орох монголын хоёр дахь симфони билээ. Энэ симфони "Үнэн" дуурийн нэгэн адил "сонгомол" симфонийн хэлбэрт туурвиж өрнө дорын хөгжмийг өөд өөдөөс нь эсрэг биш зэрэгцүүлэн тавьсан урлаг юм
Тийм болохоор өрнийн сонгомол симфонийн ололтын төвшинд монгол симфонийг туурвих нь С.Гончигсумлаагийн чин хүсэл нь байлаа.
Ингэж Гончигсумлаагийн анхны симфонио хүнийг дуулж, манай эрин үеийн хүний баяр жавхлангийн дуулал болсон юм. Гончигсумлаа анхныхаа симфонийн дараа 10 жил бодож байж II симфониобичсэн. Түүний
хоёр дугаар симфони авъяас мэдлэгээрээ "зодож"' байж хийсэн бүтээл
биш ухаан сэтгэлээ "зовоож" хийсэн туршилт байлаа. 1974 он гэхэд дэлхийн хөгжимд өчнөөн төчнөөн урсгал гарч унтрах нь унтарч, бадрах нь бадарч байсан. Шинэ үеийн хөгжмийн хэлдэг хэл, хэрэглэдэг хэрэгсэл бүхнийг монгол симфони тойрох ёсгүй байлаа.
Хөгжмийн зохиолч амьдралынхаа сүүлчийн жилүүдэд хөгжмийн өргөн боловсрол, мэргэжлийн чадвартаа тулгуурлан хөгжмийн гоцолбор концерт нэлээд хэдийг бичсэн юм. Өөрсдийн нь олон үеийн сэтгэлд хоногшин уламжлагдаж ирсэн ардын аялгаар дамжуулах нь маш ойрхон зам гэдгийг хөгжмийн зохиолч бодож чадсан байна.
Ардын урлагийн бүтээл гэдэг хүрч халдаж болдоггүй чулуун хөшөө бус шинэ үеийн хөгжмийн гэрэлт хөшөө дурсгал сүндэрлүүлэн босгох жинхэнэ эд өлөг билээ.
Гончигсумлаа ардын дуу хуурт гар хүрэхдээ хамгийн хэрсүү хөдөлсөн,судсыг нь зөв атгасан "эмч" хүний нэг зүй ёсоор мөн. 1957 онд монгол ардын нийтэд дуулагадаг 92 дууг "байгаагаар" нь цаасан дээр буулгаж, хэвлүүлэн тарааж ард түтинээрээ зөв буруу эсэхээ эхлээд шалгуулсан
юм. Дараа нь 1961 онд ийм дуунууд байдагтай танилцана уу? гэж зөвлөлтөд хэвлүүлсэн юм. Түүний дараа дуучид, хөгжимчдөд зориулж аяыг нь хэвээр үлдээж найруулж эхэлсэн юм.
Эх сурвалж: artclub.mn