Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»Данзаншаравын Жамьянжав
Бусад

Данзаншаравын Жамьянжав

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jamyanjavweb3740511032012-04-30-20-08[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монгол улсын Ардын жүжигчин

 

 

Данзаншаравын Жамьянжав

МУГЖ 1981 он, АЖ 2008 он

Дуурийн жүжигчин, дуучин (1937-05-20) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Цагаан толгой гэдэг газар төрсөн. 1951-1954 онд УДС-д суралцаж төгссөн бөгөөд мөн ондоо УХДТ-т найрал дуучнаар ажиллах болсон юм. Тэрээр 1957-1962 онд Болгар хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр сурапцаж төгссөн байна. Д.Жамьянжав нь Пхеньян хотноо зохиогддог дэлхийн залуучуудын урлагийн хаврын наадамд оролцон эх орныхоо нэрийг олон улсын тайзан дээр цуурайтуулж байсан манай улсын алдарт дуучдын нэг юм. Тэрээр Софи хотын ХДС-ийг төгссөнөөс хойш УДБЭТ-т 40 гаруй жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан юм. Д.Жамьянжав нь дуучнаар ажиллахын зэрэгцээ дуулаачийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан гавьяатан бөгөөд СУИС-ийн дуулаачийн тэнхимд мэргэжлийн багшаар ажиллаж байна. Тзрбээр 2004 онд "Дуулах ур зүйн судалгааны арга зүй" сэдэвт магистрын судалгааны хичээлийн хөтөлбөр боловсруулжээ. Нэрт дуучин П.Ганбат бол түүний гарын шавь. Түүний дуулсан 300 гаруй дууны фонд Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байна. 1969 онд Ш.Гуно “Фауст”  дуурийн Мефистофелийн дүрээр, 1979 онд Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилогийн дүрээр Соёлын яам, МҮАХ-ны оны шилдэг бүтээлийн шагналыг тус тус хүртжээ. 
1981 онд УГЖ цол хүртсэн.  Дэд профессор.

Жүжигчнээр: Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” (1951. Өртөөчний дүрд), С.Гончигсумлаа “Үнэн” (1956. Хошуу ноёны дүрд), Л.Мөрдорж “Хөхөө  Хувилгааны дүрд), П.И.Чайковский “Евгений Онегин” (1963. Суман даргын дүрд), А.Даргомыжский “Лусын дагина” (1964. Тээрэмчний дүрд), Б.Дамдинсүрэн “Тэмцэл” (1965. Барон Унгерны дүрд), В.Мурадели “Октябрь” (1967. Керенскийн дүрд),Ж.Пуччини “Чио чио сан” (1967.  Ах лам Бонзагийн дүрд), Ш.Гуно “Фауст” (1969. Мефистофелийн дүрд), Б.Дамдинсүрэн “Амарсанаа” (1970.  Амарсанаагийн дүрд), Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” (1971 ), А.Бородин “Игорь ван” (1972.  Скулагийн дүрд), Б.Сметан “Худалдагдсан бэр” (1974. Михагийн дүрд), Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй дөчин хоёр хоног” (1974. Саруул гүний дүрд), Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой”  (1976.  Балган ба худалдаачны дүрд), Дж.верди “Травиата” (1977. Дуфелийн дүрд), Л.Мөрдорж “Жаргал” (1978.), Ж.Россини “Севилийн үсчин” (1979.  Дон Базилиогийн дүрд), С.Гончигсумлаа “Үнэн” (1980. Гонгорын дүрд), Ж.Пуччини “Тоска” (1981. Скарпиа-гийн дүрд). Намжил” (1960.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.