Г.Аюурзаны шинэ шүлгийн түүвэр хэвлэгдэн гарлаа
Өнөө цагийн яруу найрагт "бясалгал" хэмээх ай ухагдахуун байдгийг тусгасны дээр шүлэг бичих нь угаасаа онгод бясалгалын оролцоотой урлаг гэдгийг дам тунхагласан уг номыг энэ сарын 24-нөөс эхлэн худалдаанд гаргалаа.
Бясалгал
Гэрэл асч унтрах хов хоосон өрөө.
Гэгээрсэн сүнсний хязгааргүй аян.
Энэ цонхыг нэвтлээд гаръя.
Эргээд цонхоо нэвтлээд оръё.
Гарах орох, ирэх одох, төрөх үхэх,
Гадаа дотор ялгаагүйг танья.
Гэрэл асна. Хов хоосон өрөө.
Гэрэл унтарна. Дүв дүүрэн харанхуй.
Өрөөнд урсч орох, өрөөнөөс гарах,
Үнэндээ бол хаа сайгүй орших
Тэр бүхий л зүйлс далавч минь болно.
Тэнгэр мэт уудам хязгаар эхэлнэ.
Хараацай цогтой цучил зуугаад
Хажуугаар зөрөн доош шунгана.
Хар багаасаа л мэдэх домог минь:
-Хараацай, сайн яваарай!
Газарт сүвэгчээр нь хатгасан зүүн дээр
Ганц ширхэг арвай онож бууна.
Эргэн тойронд нь солонго татаж,
Эртний гэгэлгэн аязыг хэн нэгэн хуучирдана.
Хамрын самсаа борхирч, буцмаар.
Харанхуйд цонхны маань гэрэл үзэгдэнэ.
Гэвч,
Ер бусын нэгэнтэй учрах бүдэгхэн итгэл
Ертөнцийн чинад руу дуудна.
Үүлэнд орой нь шургасан сүмийн
Үүдийг хаагаад манан тунарчээ.
Өр зүрхээр минь хөгжимдөцгөөгөөд,
Өө, энд бүжиглэцгээж байна!
-Сүмд бүжиглэх нь мөргөл үйлдэхийн адил.
Сүслэх ч, залбирах ч шаардлага үгүй,
Зүгээр л наад хөгжимдөө сэл! хэмээн
Зүүдний хэлээр хэн нэгэн шивнэнэ.
Ингээд л сүнс алс ирээдүйд хүрлээ,
Охин нь хэн нэгэнд дурлачихжээ.
Бусдыг хайрлана гэдэг юутай аймшигтай,
Буцааж болшгүй аз жаргал билээ!
-Одоохондоо чамд аав чинь хэрэггүй.
Гэвч нэг л өглөө
Олон зүйлээс сэрдгийн адил дурлалаас ч сэрнэ.
Сэрэхэд чинь чамайг гэх хүн,
Сэтгэлээ чиний төлөө урах хүн эцэг чинь л…
Хэлэгдэх үгсийнхээ араас халиахуй
Хэн нэгний харц цоргиж мэдрэгдэв.
Хэзээнээсээ л цоргисоор байсан…
Цоргих эрхшээлээс нь хэзээ ч гаршгүй…
-Хэн бэ? Сүмээс нааш дагаа юу?
Хэдүй болтол дагах гээв?
-Үгүй дээ, Тэр чамайг дагуулж ширтээгүй,
Үнэндээ чи л харцны нь үзүүрт уяатай…
Нисч яваа гэсэн чинь Тэр л
Нислэг гэж бодохыг чамд зөвшөөрснийх.
Оллоо гэсэн бүхэн чинь Түүний зэхсэн бэлэг.
Очлоо гэсэн бүхэн чинь Түүний эвхсэн зам.
Мэдлээ гэсэн бүхэн чинь Түүний л сануулсан нь.
Үзлээ гэсэн бүхэн чинь Түүний л харуулсан нь.
Бүлээхэн өндөг гарт чинь тэмтрэгдэв үү?
Бүх учрыг ол гэж Тэр л дохиолсон хэрэг…
Үнэхээр л ямар нэгэн зүйл гараас алдуураад,
Өнхөрсөөр, бүхий л ертөнцөө эргэлдүүлээд,
Эргэлдэн хөрвөсөн тэмүүллийнхээ хүчээр
Эрчээ аваад, юуг ч юм бэ мөргөх шиг.
Ихэнх өндөг гаднаасаа тоншуулж
Идэгдэхийн тулд хагардаг ч гэлээ,
Энэ өнхрөгчийн дотоод гэрэлд
Ид шидийн нислэг бэлтгэгдэж байх шиг.
Охины минь инээмсэглэл миний алган дээр
Цэцэг мэт дэлбээлээд төөнөлөө.
Орчлон мэт нууцлаг өндөгний гүнд
Бясалгал мэт зүрх догдлон цохиллоо.
Одоохондоо дөнгөж л чичирч буй далавчаа
Гэнэтхэн дэлгээд тэр наран зүг нисэх вий.
Одоохондоо гэрэлтэй, энэ л хоосон өрөө…
Гэрэл унтарна. Тэгш дүүрэн харанхуй…
– See more at: http://entertainment.time.mn/content/32257.shtml#sthash.rccSRuyb.dpuf
Шинэ үеийн монголын уран зохиолын томоохон төлөөлөгч СГЗ, яруу найрагч, зохиолч Г.Аюурзана шилмэл шүлгийн түүвэр мэндэллээ. "Бясалгал" хэмээх эл түүвэрт яруу найрагч 1990 оноос хойш хэвлүүлсэн шүлгүүдээсээ шигшиж, шинэ шүлгүүдийн хамтаар эмхэтгэн хэвлүүлжээ. 232 хуудастай номоо залуу зураач Д.Баярцэцэгийн бүтээлээр чимсэн байна.
Өнөө цагийн яруу найрагт "бясалгал" хэмээх ай ухагдахуун байдгийг тусгасны дээр шүлэг бичих нь угаасаа онгод бясалгалын оролцоотой урлаг гэдгийг дам тунхагласан уг номыг энэ сарын 24-нөөс эхлэн худалдаанд гаргалаа.
Бясалгал
Гэрэл асч унтрах хов хоосон өрөө.
Гэгээрсэн сүнсний хязгааргүй аян.
Энэ цонхыг нэвтлээд гаръя.
Эргээд цонхоо нэвтлээд оръё.
Гарах орох, ирэх одох, төрөх үхэх,
Гадаа дотор ялгаагүйг танья.
Гэрэл асна. Хов хоосон өрөө.
Гэрэл унтарна. Дүв дүүрэн харанхуй.
Өрөөнд урсч орох, өрөөнөөс гарах,
Үнэндээ бол хаа сайгүй орших
Тэр бүхий л зүйлс далавч минь болно.
Тэнгэр мэт уудам хязгаар эхэлнэ.
Хараацай цогтой цучил зуугаад
Хажуугаар зөрөн доош шунгана.
Хар багаасаа л мэдэх домог минь:
-Хараацай, сайн яваарай!
Газарт сүвэгчээр нь хатгасан зүүн дээр
Ганц ширхэг арвай онож бууна.
Эргэн тойронд нь солонго татаж,
Эртний гэгэлгэн аязыг хэн нэгэн хуучирдана.
Хамрын самсаа борхирч, буцмаар.
Харанхуйд цонхны маань гэрэл үзэгдэнэ.
Гэвч,
Ер бусын нэгэнтэй учрах бүдэгхэн итгэл
Ертөнцийн чинад руу дуудна.
Үүлэнд орой нь шургасан сүмийн
Үүдийг хаагаад манан тунарчээ.
Өр зүрхээр минь хөгжимдөцгөөгөөд,
Өө, энд бүжиглэцгээж байна!
-Сүмд бүжиглэх нь мөргөл үйлдэхийн адил.
Сүслэх ч, залбирах ч шаардлага үгүй,
Зүгээр л наад хөгжимдөө сэл! хэмээн
Зүүдний хэлээр хэн нэгэн шивнэнэ.
Ингээд л сүнс алс ирээдүйд хүрлээ,
Охин нь хэн нэгэнд дурлачихжээ.
Бусдыг хайрлана гэдэг юутай аймшигтай,
Буцааж болшгүй аз жаргал билээ!
-Одоохондоо чамд аав чинь хэрэггүй.
Гэвч нэг л өглөө
Олон зүйлээс сэрдгийн адил дурлалаас ч сэрнэ.
Сэрэхэд чинь чамайг гэх хүн,
Сэтгэлээ чиний төлөө урах хүн эцэг чинь л…
Хэлэгдэх үгсийнхээ араас халиахуй
Хэн нэгний харц цоргиж мэдрэгдэв.
Хэзээнээсээ л цоргисоор байсан…
Цоргих эрхшээлээс нь хэзээ ч гаршгүй…
-Хэн бэ? Сүмээс нааш дагаа юу?
Хэдүй болтол дагах гээв?
-Үгүй дээ, Тэр чамайг дагуулж ширтээгүй,
Үнэндээ чи л харцны нь үзүүрт уяатай…
Нисч яваа гэсэн чинь Тэр л
Нислэг гэж бодохыг чамд зөвшөөрснийх.
Оллоо гэсэн бүхэн чинь Түүний зэхсэн бэлэг.
Очлоо гэсэн бүхэн чинь Түүний эвхсэн зам.
Мэдлээ гэсэн бүхэн чинь Түүний л сануулсан нь.
Үзлээ гэсэн бүхэн чинь Түүний л харуулсан нь.
Бүлээхэн өндөг гарт чинь тэмтрэгдэв үү?
Бүх учрыг ол гэж Тэр л дохиолсон хэрэг…
Үнэхээр л ямар нэгэн зүйл гараас алдуураад,
Өнхөрсөөр, бүхий л ертөнцөө эргэлдүүлээд,
Эргэлдэн хөрвөсөн тэмүүллийнхээ хүчээр
Эрчээ аваад, юуг ч юм бэ мөргөх шиг.
Ихэнх өндөг гаднаасаа тоншуулж
Идэгдэхийн тулд хагардаг ч гэлээ,
Энэ өнхрөгчийн дотоод гэрэлд
Ид шидийн нислэг бэлтгэгдэж байх шиг.
Охины минь инээмсэглэл миний алган дээр
Цэцэг мэт дэлбээлээд төөнөлөө.
Орчлон мэт нууцлаг өндөгний гүнд
Бясалгал мэт зүрх догдлон цохиллоо.
Одоохондоо дөнгөж л чичирч буй далавчаа
Гэнэтхэн дэлгээд тэр наран зүг нисэх вий.
Одоохондоо гэрэлтэй, энэ л хоосон өрөө…
Гэрэл унтарна. Тэгш дүүрэн харанхуй…
www.URLAG.mn