Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол охин Америкийн шоу бизнесийг доргиож явна
Уртын дуу

Монгол охин Америкийн шоу бизнесийг доргиож явна

Урлаг Урлаг29/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uyangaANUshoybiz3380803762013-07-29-15-15[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Москвад төрж Швейцарт өссөн Болдбаатарын Уянга гэх охин Америкийн шоу бизнесийг доргиож явна. Одоогоор Бостон хотод үндэсний Вокал болон орчин үеийн Pop, R&B урсгалаар мэргэшиж байгаа юм. Дуучин, хөгжмийн зохиолч гээд хөрвөх чадвартай Б.Уянга нь дуунуудынхаа үг, аяыг өөрөө зохиодог  байна.

Тэрээр хөгжмийн карьераа өсгөхийн тулд АНУ-д очин “Berklee” хөгжмийн коллежийг төгсчээ. Berklii коллеж нь дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Дэлхийд шуугиан тариад байгаа Солонгосын дуучин Psy, Passion Pit зэрэг алдартнууд төгсч байжээ.

Түүний уран бүтээл эрс тэс хоёр урсгалтыг нэгдгэснээрээ онцлог гэнэ. Азийн уянгалаг аялгуут Pock-ийн цэвэр энергитэй нийлүүлсэн. Түүний өвөрмөц хоолой нь уртын дуунаас Pop руу амархан шилжиж чадах аж.

Б.Уянга нь одоогоор “Song for a new world” хэмээх олон улсын хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд Google Nexus мөн японы Disney Mickey mouse Club-д дуу дуулж байгаа юм байна. Түүнчлэн өмнө нь Америкийн нэр хүндтэй Symphong Han болон Hatch Shell зэрэг газруудад дуулж байжээ. Мөн Blu Cantrell, Angelique Kidjo, Tselot Seyoum, Milo Coello, Arturo Cardelús гэх мэт алдарт уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна.

Ямартай ч Америкийн шоу бизнесийг дорхиож яваа Монгол охин АНУ-д ажиллахаасаа өмнө Монголд Классик төгөлдөр хуурчаар сурсан байна. Монголд уран бүтээл гаргаж байсан бөгөөд “Who you are” хэмээх дуундаа клип хүртэл хийлгэж байсан гэдгийг түүнийг мэдэх зарим нэгэн ярьж байна. Авъяасаа дэлхийд гайхуулж, Монголынхоо нэрийг гаргаж яваа Болдбаатарын Уянга нь дуулахаас гадна хувиараа хөгжмийн багш, зурагчин хийдэг хөдөлмөрч охин. Тэрээр тун удахгүй “Ciber City” нэртэй анхны цомгоо сонсогч олныхоо хүртээх болгохоор бэлтгэж байгаа аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

30/06/2025

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

30/06/2025

“Play is so important”

30/06/2025

Дени Вилленёв Жеймс Бондын шинэ ангийг найруулна

30/06/2025

Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

30/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.