Сүүлийн үед монголын дуучид, жүжигчид, мисс, загвар өмсөгч гээд олны танил хүмүүс нүцгэлж байж л олонд илүү танигдаж, ажил нь урагшилдаг гэдэг ойлголттой болсон гэмээр.
Хамтлаг дуучид тэр дундаа охидын гэх тодотголтой хамтлагууд ихэвчлэн задгай хувцаслан тайзан дээр гардаг нь нууц биш. Тэдний иймэрхүү имидж үзэгч фэнүүдээ улам татах гэсэн нэг арга гэдгээ ч тэд нуудаггүй. Харин ч бүр сайрхан ярьсан нь хүртэл бий. Гэсэн хэдий ч нүцгэлсэн болгон нь нэрд гарч олны хүндэтгэлийг хүлээнэ гэдэг ташаа ойлголт.
Харин бурхнаас заяасан бие цогцос, дуу хоолой, ааль аяг, арьсны өнгө, үйл, хөдлөл, харц гээд үсний үзүүрээс, хөлийн хуруу хүртэл хамаарч болох секси, хүсэмжит бүсгүйчүүдийн жагсаалтанд орсон эмэгтэйчүүдээс танилцуулъя.
Т.Пүрэвсүрэн
Арван жилийн ширээнээс дөнгөж салж алтны магнаттай дэр нийлүүлсэн топ модель Пүрэвсүрэнг хаанаас нь ч харсан царай зүс, бие хаа төгс энэ бүсгүйд хиймэл засварууд нь уг нь илүүц гэмээр.
Клип, кино дэлгэцийн бүтээлүүддээ тачаангуй, ил задгай секс хэсгийг нэг их зовлонгүй гүйцэтгэж чаддаг. Түүний уран бүтээлийн энэхүү “тэсрэлт”-үүд мэдээж ганц бие бүсгүйн амьдралаас нь зоригтой эхэлсэн. Залуу хүний амьдралын алдаа оноог өөрийнхөөрөө туучиж яваа Д.Пүрэвсүрэнг гоо үзэсгэлэнгийн хувьд нэг их өөлөөд байх юмгүй. Топ моделийн зүгээс харвал загвартаа арай намханд тооцогддог байх. Шинэ үеийн залуус эрч хүчтэй, золбоолог энэ бүсгүйн тоглосон клип, кинонд хэдэн цагаар ч хамаагүй уягдах дуртай. Өдгөө хоёр охины ээж болж, урлагт илүүтэй зүтгэх болсон. Тиймдээ ч саяхан СТА цол авсан билээ.
Г.Оюунгэрэл
Нэгэнтээ олон улсын тэмцээнээс Азийн хатан хаан өргөмжлөлийг хүртэж байсан загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл амаржаад удаагүй байгаа. БНСУ-ын алдартай загвар зохион бүтээгч Андрей Ким агсны ивээлд багтаж, загварын сургуульд нь сурахын зэрэгцээ томоохон агентлагт ажиллаж байсан Г.Оюунгэрэл өнгөрсөн он жилүүдэд олны танил улстөрч, бизнесмэнтэй нэр холбогдож байсан удаатай. Түүнийг ерөнхий Сайд С.Баяртай холбож, онгоцонд сарнайн дэлбээ цацуулан романтик гэгч нь алхалж байсныг нүдээрээ харсан МИАТ-ын стюардессууд ам хуурай байдаггүйдээ салхи шиг дэгдсэн яриа гаргасан билээ. Тэрээр дотуур хувцасны цөөхөн моделиудын тоонд ордог.
Тэгвэл тэрбээр жил гаруйн өмнөөс “Монросцветмет”-ийн Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахтай хайрын романс хэлхэж, хорвоогоор нэг аялах болсон. Азийн хатан хааны дурлалт залуу гэгдэж буй Б.Бадрахын хувьд өдгөө 22 настай бөгөөд Оюунгэрэлийн нялх амраг гэдэг.
Kiwi-гийн исгэлэн охид
Монголын рок попт охидын тодотголт орон зайг нөхөж “Виагра”-г хуулбарлан гарч ирсэн “Kiwi” хамтлаг залуусын нүд чихийг баясгаад 5 жилийг үдэв. Урлагийн хүний уран бүтээлээ, тайзаа, үзэгчидээ гэх гүн хүндэтгэл эдгээр охидоос бахархам анзаарагддаг.
Дуу хоолой, бие, урин тачаангуй хөдөлгөөн, хувцаслалт, нүүр будалт, имиж стиль гээд гарамгай хослуулж чадах Кiwi зар сурталчилгааны салбарт ч амжилттай хүч сорьж буй. Шар үст Укагийн илт эзэрхийлэл зарим фенүүдийнх нь урмыг хугалдаг ч байж болох. Бүжгийн эвслээр нөгөө хоёроо хол хаях энэ бүсгүйн жүжиглэлт нь ч илүүрхдэг. Хамтлагийн отгон гишүүн хар үст Агийг хиртэй гараар баримгүй зэгзгэр цагаан, ихэмсэг охин гэх нь бий.
Түүний дөлгөөн энхрий төрхөнд зүрхээ өгөхөд ч бэлэн эрчүүд илүү эрч хүчийг, цог золбоолог байдлыг хүсэмжилдэг юм шиг.
3 охин хамтлагийн халуухан бүсгүй Ану
Түүнийг Монголын хамгийн халуухан эмэгтэй дуучдын нэг гэдэгтэй олон хүн санал нийлдэг
Өвөрмөц, төрх, гоолиг биеэрээ гайхуулж, хэд хэдэн удаа нүцгэлж байв. Түүний хувьд догдлолтой, хайртай, бас эрч хүчтэй сексийг л хамгийн халуухан секс гэж хэлдэг хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа дурьджээ. Мөн тэрбээр нууц амрагийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрөө хэзээ ч нууц амрагтай болохгүй гэжээ. “Гурван охин” хамтлагийн дуучин Ану хамтлагийн хоёроо бодвол нууцлаг, дуулиан шуугиан тарьж, сайн муу нэр зүүх нь ховор. Тэрээр фэнүүдийнхээ дунд яахын аргагүй хамгийн халуухан нь хэмээн үнэлэгддэг. Харин хамтлаг дундаа даруухан гэгддэг Ану саяханы нэгэн ярилцлагадаа сексийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд тохиолдлын гайхалтай халуухан секстэй учирч байсан гэдгээ нуулгүй хэлсэн байна.
Хөтлөгч Мөнхзул
С1 телевизийн “Showbizone” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Мөнхзул зөвхөн эфир төдийгүй кино дэлгэцнээ хүч сорих болсон. Захирлуудынхаа “тушаал”-аар хөхөө гаргасан ил задгай имиж, чөлөөтэй байдлаараа бусдаасаа ялгарч чадсан энэ бүсгүйн илэн далангүй эл дол болсон ярилцлага эрчүүдийн сонирхлыг эрхгүй татдаг.
Янз бүрийн стилийн дотуур хувцас сонирхдог, тэр дундаа эрэгтэй дотоож хүртэл өмсчихдөг гэж ярьдаг Зулаа сексийг ширээн дор, шкафан дотор хаана л бол хаана, хэвийн биш яаж ч хийж болно гэж үздэг.
Хөлийнхөө хуруунд үнсүүлэх дуртай, инээж байхдаа өөрийгөө илүү мэдэрдэг, хөтлөгч Зулаа гэр бүлтэй. Өөрийг нь сонирхсон, санал тавьсан эрчүүдтэй ахиж харьцахгүй болтол нь шууд хэлчихдэг ч, эрчүүдээс том бэлэг авах дуртай.
Дуучин Нара
Арлын оронд хөгжмийн боловсрол эзэмшсэн дуучин Нарагийн тод будалт, долгиолог хар үс, өөрт нь зохисон мяраалаг бие эрчүүдийн харцыг уургалдаг.
Өөрийгөө илэрхийлж буй илэн далангүй байдал, жоготой харц, дүүхэлзсэн алхаа, донжийг нь олсон хувцаслалт, юм үзэж нүд тайлсан бүсгүйг төвөггүй илтгэдэг.
Гадаад дүр төрх, эд эрхтэндээ өөрчлөлт хийх нь түүний хувьд асуудал биш. Таалагдахгүй бол хэд ч засуулж болно гэж үздэг. Олон нийтийн газар болхидуухан гэмээр найз залуутайгаа хөтлөлцөж явдаг байснаа удалгүй салалтаа тунхагласан.
Өөрийгөө сайхан бүсгүй гэдэгт тун итгэлтэй бөгөөд надтай надгүй секси бүсгүй, сайхан бүсгүй гээд нэрлэчихсэн л байна лээ хэмээн гудиггүхэн ярьж явдаг.
Дуучин Агиймаа
Дуучин Болд, ноён Ц.Мянганбаяр нарын ачаар урлагийн тайзнаа гараагаа маш амжилттай тавьж байсан нялх од Агиймаад хүн бүрд тохиогоод байдаггүй аз тохиосон гэж болно. Гэхдээ түүнд байгаль эхийн харамгүй заяасан нүд булаам үзэсгэлэн, ялдам тачаангуй дуу хоолой, зүтгэл бийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Ямартай ч нэг СD гаргаад олны нүдэнд өртөх болсон энэ бүсгүй мөн кинонд тоглоод амжсан. Харин сүүлийн үед ээж болж нилээд жин нимсэн ч тун удалгүй эргээд формдоо орж сайхан гуйлиг биетэй хэвээр харагдсан.
Р.Анхням
Монголын тачаадам бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор орж явсан сайхан бүсгүй Анхням дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүрээ мөнхөлсөн.
Түүний ойр тойрны хүмүүс Анхням айлын эзэгтэй, алаг үрийн ээж болоод нас тогтож, хорвоогийн жамаар намба сууж, даруу төлөв байх болсон гэдэг ч үгүй юм. ”Зүүдийг минь эргүүлж өгөөч буюу стриптиз блюз” жүжиг, “Хоёр өдөр, гурван шөнө”, “Сексийн эрх чөлөө” зэрэг эротик кинонд гол дүр бүтээсэн тэрбээр дахин эротик киноны урилга ирвэл татгалзахгүй хэмээн ярьж байсан удаатай.
Төлөв түвшин, янаг зөөлөн түүний төрх залуу үеийн жүжигчдээс ялгагдаж чаддаг байлаа. Хэд хэдэн кино клипэнд амилуулсан түүний мэргэжлийн ажлууд ур чадварын хувьд ч чамлахааргүй.
Жүжигчин Долгор
Хагас нүцэглэн шуугиан дэгдээж, Монголын хамгийн хүсэмжит бүсгүйчүүдийн нэгээр өргөмжлөгдөж байсан Анхнямын байр суурийг Долгор хэмээх, түүнтэй усны дусал шиг адилхан бүсгүй эзлэж, Драмын театраас тавьж байгаа жүжиг болгоны гол дүрийг авдаг болсонд Анхнямын найзууд дурамжхан байсан гэдэг.
Жил бүр үзэгчдийн санал асуулгаар хамгийн хүсэмжит эмэгтэй тодруулдаг. Тэгвэл энэ жилийн хамгийн хүсэмжит эмэгтэйгээр үл таних эмэгтэйгээр үзэгчдэд танигдсан жүжигчин Долгор шалгарсан байдаг. Дэлгэцийн бүтээлд олонтаа тоглож, бүтээсэн дүр болгоноо үзэгчдийн сэтгэлд хоногштол чадварлагаар бүтээсэн энэ эмэгтэй үнэхээр яахийн аргагүй эрчүүдийн харцыг булаадаг. Өдгөө 2 дахь хүүхдээ тээж байгаа жүжигчин бүсгүй хамгийн сүүлд “Ану” хатан кинонд тоглосон.
О.Сар
Эа сурвалж: deed.mn