Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Аймаг, нийслэл, сум, дүүргийн кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээлээ
Нийгэм

Аймаг, нийслэл, сум, дүүргийн кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээлээ

Урлаг Урлаг31/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
movie9664543012013-07-31-09-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ССАЖЯам Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор орон нутгийн ард иргэдэд соёл, урлагийн арга хэмжээ, соёлын үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төвүүдэд кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээж, кино үзвэрийн жишиг цэгийг байгуулах төсөлт ажлыг хэрэгжүүллээ.
“Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” улсын уралдаанд амжилттай оролцсон дүүрэг, аймаг, сумдын Соёлын төвүүдэд кино үзвэрийн жишиг цэг байгуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/153 тоот тушаалаар “Синема оф саунд” ХХК-тай гэрээ байгуулан, 11 аймгийн 18 сумын соёлын төв, нийслэлийн 2 дүүргийн соёлын ордонд тоног төхөөрөмжийг амжилттай суурилуулаад байгаа юм.
Энэхүү ажлын гүйцэтгэлийг дүгнэхээр ССАЖЯамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн хамт олон  2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвд суурилуулсан кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж,  кино үзвэрийн жишиг цэгтэй газар дээр нь очиж танилцлаа.
Орон нутгийн соёлын төвүүдэд кино үзвэрийн цэгийг байгуулснаар  орон нутгийн иргэд Монголын болон дэлхий дахинд нээлтээ хийсэн шилдэг кинонуудыг  нийслэлийн иргэдтэй нэг цаг хугацаанд  дүү дүрсний өндөр чанартайгаар үзэх боломж бүрдэж байгаа юм.
Кино урлаг нь өөрөө утга зохиол, уран зураг, хөгжим, драм гээд нийгмийн бүхий л салбарыг хамруулж байдаг бөгөөд кино урлагаар олон нийтэд гоо зүйн боловсрол олгох, ёс зүйн зөв төлөвшлийг бий болгох зорилтот ажил болсон юм.

Дараахь аймаг, сумдын соёлын төвүүдэд кино үзвэрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулаад байна. Үүнд:

1.    Сэлэнгэ аймгийн Баянгол сум
2.    Сэлэнгэ аймгийн Жавхлант сум
3.    Сэлэнгэ аймгийн Ерөө сум
4.    Хэнтий аймгийн Биндэр сум
5.    Хэнтий аймгийн Батноров сум
6.    Хэнтий аймгийн Бор-өндөр сум
7.    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум
8.    Дорнод аймгийн Булган сум
9.    Төв аймгийн Батсүмбэр сум
10.Өвөрхангай аймгийн Баруунбаян-улаан сум
11.Өвөрхангай аймгийн Хархорин сум
12.Баянхонгор аймгийн Баянцагаан сум
13.Баянхонгор аймгийн Баянбулаг сум
14.Дундговь аймгийн Өлзийт сум
15.Булган аймгийн Булган сум
16.Хөвсгөл аймгийн Хатгал сум
17.Хөвсгөл аймгийн Тариалан сум
18.Увс аймгийн Ховд сум
19.Нийслэлийн Багахангай дүүрэг
20.Нийслэлийн Багануур дүүрэг

Эдгээр аймгийн сумын соёлын ордонд одоо орон нутгийн иргэд кино үзэх бүрэн боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид бусад аймгийн сумуудыг ч кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж,  кино үзвэрийн цэгтэй болгохоор төлөвлөж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.