Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сувдан Сондор-9” Дарьгангын хээр талаар аялна
Нийгэм

“Сувдан Сондор-9” Дарьгангын хээр талаар аялна

Урлаг Урлаг08/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d5cd269ef856ad99big2255740782013-08-05-08-35[www.urlag.mn]_copy3553760892013-08-08-09-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэдийн бүрэлдэхүүнтэйгээр Монголынхоо түүх соёл, байгаль экологийн асуудлыг тал бүрээс нь шинжлэх судлах зорилготой  соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор-9” аялалын баг замдаа гарлаа. Сүхбаатар аймаг, Дарьгангын хээр талаар үргэлжлэх энэхүү аялал наймдугаар сарын 04-16-ны өдрүүдэд болно.

Аялалын бүрэлдэхүүнд нэрт эрдэмтэн, академич Б.Сумьяабаатар, нэрт эрдэмтэн, академич Д.Цэрэнсодном, доктор, профессор Г.Мэнд-Ооёо, геологич, профессор Г.Гонгоржав, ургамал зүйч, доктор профессор Ц.Жамсран, академич, ботаникич, доктор, профессор Ч.Дугаржав, экологич, доктор, профессор С.Чулуунхуяг, археологич, доктор, профессор Д.Эрдэнэбаатар, угсаатаны зүйч, доктор Б.Бадам-Оюу, түүхийн ухааны доктор Ц.Минжин, урлаг судлаач, доктор, профессор С.Бадрал болон ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Т.Билэгсайхан, зураач, судлаач Ё.Бадарч, докторант О.Мөнхнаран, судлаач Н.Билгүүдэй нарын эрдэмтэн судлаачид багтсан байна.

Хөтөлбөрийн хэвлэл мэдээллийн байнгын түнш болох Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Радиогийн уран бүтээлчдийн баг, мөн UBS телевиз, өмнөх уламжлалаараа “Өнөөдөр” сонин, “news.mn” сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд аялалын туршид мэдээ мэдээлэл, цуврал нэвтрүүлгүүд бэлдэх юм байна.

Мөн гэрэл зургийн сурвалжилгыг хийхээр Япон улсаас нэрт гэрэл зурагчин Т.Сүгияама хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Л.Ганзориг нар ажиллна.

Орон нутгаас угсаатны зүйн музей болон соёлын өв тээгчид баг нэгдэн оролцох юм байна.

“Сувдан Сондор-9” нь Дарьгангын хээр талаар 2000 орчим км газарт түүх соёл, байгаль экологийн дурсгалт газрууд, хээр талын нүүдэлчин ард түмний ахуй амьдрал, бүс нутгийн экологийн асуудлуудын хүрээнд ажиллах юм байна.

Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буй “Сувдан Сондор-9” соёл эрдэм шинжилгээний энэхүү аялалыг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай Соёл, Яруу найргийн Академи хамтран зохион байгуулж, Нью Жуулчин групп дэмжин оролцож байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Канны кино наадам “Тельма, Луиза хоёр”-т хүндэтгэл үзүүллээ

23/04/2026

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

“Цагаан хадны өнгө” баримтат кино Трибекагийн наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

23/04/2026

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.