Америкийн кино үйлдвэрлэлийн дэггүй эр Чарли Шин урьд өмнө хийж байсан зүйл рүүгээ эргэн оржээ. Порно жүжигчидтэй холбогдсон дуулианыг нь олон нийт мартаж ядаж байтал, Холливудын “муу жаал” бас дахин олон нийтийн анхаарлын төвд оржээ. Өмнө нь жүжигчин өөрийн орон байранд секс үйлдвэрлэлийн таван бүсгүйг орогнуулж байв. Эдүгээ тэр Хавайн арал руу нисч очихдоо эротик фронтын гурван дайчин бүсгүйг дагуулан очжээ.
Жүжигчний хамт Жэйми Лэнгфорд, Жана Жордан, Селеста Стар нар явж байна. Чарли өөрийн найз охидыг “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” хэмээн нэрлэх агаад эр хүний бахдам хүч чадлаараа онгирох болжээ. Жүжигчин эр нисэх онгоцны буудал дээр баахан зургаа татуулсны дараа зочид буудлын усан сангийн дэргэд сахиусан тэнгэрүүдтэйгээ тэврэлдэн патиараа татуулав. Мэдээж хэрэг энэ үеэр бүсгүйчүүд цээж нүцгэн байжээ.
Эх сурвалж: wikimon.mn