Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Дэнгийн эрвээхий (өгүүллэг)
Жүжиг

Дэнгийн эрвээхий (өгүүллэг)

Урлаг Урлаг09/08/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17752_573798435988600_1447974811_n2554202422013-08-09-15-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

…Би эрвээхий.Турьхан далавчтай, өнгө үзэмж гэж гайхуулах зүйлгүй дэнгийн бяцхан эрвээхий. Хүмүүс намайг лааны дөлөнд шатаад л дуусдаг хэврэгхэн амьтай, богинохон настайг минь мэдэхээс биш, хүн шиг дурлаж хайрладгийг минь огтхон ч гадарлахгүй. Би дэнгийн эрвээхий.

 …Өнөөдөр чи минь өмнөхөөсөө ямар их гунигтай харагдана вэ, хайраа. Болдогсон бол чинийхээ үсийг илээд л тайтгаруулахсан. Өмнө нь чи дандаа л уруулдаа хөнгөхөн инээмсэглэл тодруулаад зузаан, зузаан ном тэврээд, аль эсвэл хөмсгөө атируулаад л бодол болон шүлэг бичиж суудагсан. Өнөөдөр яагаа вэ?

Ядаж байхад гадаа бороо ороод, дээврээс ус дуслаад. Өрөөнд ямар ч чимээ аниргүй. Цагийн зүү, чиний зүрхний цохилт л тодоос тод сонсогдох юм. Лааны гэрэлд чамайгаа ширтэн суух ямар сайхан гээч. Дандаа атираатай байдаг өтгөн хар хөмсөг, нэг тийм уянгалаг агаад ялдам инээх хонин бор нүдийг чинь ширтээд л суухад энэ хорвоо дээр надаас өөр ийм жаргалтай эрвээхий байхгүй мэт санагддаг. Гоё сайхнаараа гайхуулаад цэцэг дамжин зугаацах эрвээхий ийм гоё жаргалтай гунигийг мэдэрдэггүй байх аа. Хааяа надад шүлэг уншиж өгдөг баргилхан хоолойд чинь би ямар их хайртайг мэддэг ч болоосой чи минь, ямар их…

Чи дандаа л гунигтай харагдах юм. Дуу хоолойтойсон бол чамдаа дуу дуулж өгөхсөн. Яагаад хүмүүст огт хэрэггүй байхад дуу хоолой заяадаг юм бол доо. Тэд хэнд ч хэрэггүй зүйлсийн тухай, сонсоход ч хэцүү муухай үгсээр ярилцахыг би их олон сонссон. Би хэрвээ дуу хоолойтой байсан бол чамд дуу дуулж өгөөд, энэ харанхуй бүүдгэр өрөөг сэргээж, чиний хөмсөгний атирааг арилгана. Тэгээд чи надад дурлана даа.

…Өнөөдөр чи надад зориулж шүлэг уншсан.

“…Аяа лааны гэрэл чи яасан хүчтэй

Чамд дурлах эрвээхий яасан өрөвдөлтэй…” гэж өмнөхөөсөө тэс

ондоо хүнийрхүү хоолойгоор уншихад чинь аянга ниргэх шиг л санагдсансан.

Амьдрал надад ямар хатуу хандана вэ. Уйлахсан. Гэвч надад даанч нулимс байдаггүй. Хүмүүст шал хэрэггүй нулимс заяаж байх юм. Би нулимстайсан бол хэзээ ч хэрэггүй үед уйлахгүй ээ. Чи яагаад намайг лаанд дуралсан гэж бодсон юм бэ? Аргагүй дээ…Хүн хүндээ л дурладгийг чи мэдхээс биш эрвээхий хүнд дурладаг тухай чи сонсооч үгүй байгаа. Чиний хайрладаг охидод надаас илүү юм их байгаа болохоор л чи намайг анзаарах ч сөхөөгүй явдаг биз. Нулимстайсан бол дусалхан нулимс унагаад л тайвшрахсан.

Чинийхээ дулаахан гар, улаан уруул, харахаас ялдам хонгорхон төрхөнд чинь уйтай гунигаа үлдээгээд далавчаа ганцхан дэвээд л галын дөл рүү орчихвол , долоовор хуруугаараа ядаж биенд минь хүрэх болов уу?

Харин одоо бол би эрвээхий биш. Миний эрвээхий төрх лааны тосонд дэвтчихсэн тэнд хэвтэж байна.

Хорвоогийн надад илгээсэн, илгээх учрал бүхний цорын ганц хамгийн амттай миний хайр эрвээхий төрхтэй минь биш, надтай хамт миний зүрхэнд цохилж байгаа. Хамгийн гүн буйдхан хэсэгт нь би чамайгаа үүрд хадгалнаа.

Хүн болсноосоо хойш зөндөө олон удаа хайрлаж дурлаж үзсэн ч эрвээхий байх үедээ чамд дурласан шиг жаргалтай байж үзсэнгүй. Ерөөс хайр дурлал гэгч нууцхан байхдаа илүү амттай. Чи намайг танихгүй, мэдэхгүй, би л зөвхөн чамайг харахыг хүсч шаналж байх нь илүү сайхан ч юм шиг. Хэзээ ч сэвтэхгүй ариун хайр гэж үүнийг л хэлэлтэй.

Би эрвээхий байсан. Үзэмж дорой бяцхан дэнгийн эрвээхий. Харин одоо би хүн болсон ч эргээд эрвээхий болохыг хүсдэг. Дуулдаггүй, уйлдаггүй зөвхөн гунигладаг эрвээхий

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдоржийн герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлнэ

23/07/2025
Утга зохиол Урлаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүллээ

10/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна

05/08/2025

“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ

05/08/2025

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

05/08/2025

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.