Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ОХУ-ын нэрт найруулагч С.Бодров “Монгол” киногоо үргэлжлүүлнэ
Нийгэм

ОХУ-ын нэрт найруулагч С.Бодров “Монгол” киногоо үргэлжлүүлнэ

Урлаг Урлаг12/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9ae0cf40c94692a9original3496666242013-08-12-09-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ОХУ-ын нэрт найруулагч С.БодровЧингис хааны амьдралаас сэдэвлэсэн “Монгол” киноныхоо үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байгаа аж. 2007 онд дэлгэцнээ гарсан “Монгол” кино дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж, Шилдэг гадаад кино номинацид “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан билээ. С.Бодров ОХУ-ын “Кинопоиск” цахим хуудасны сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Чингис хааны тухай киноны үргэлжлэлийн зохиол бараг бэлэн болсон. Одоо зураг авалтын газраа сонгох ажил хийгдэж байна.

Киноны натурыг Монголд авах уу, Хятадад авах уу гэдгийг хараахан шийдэж чадаагүй. Миний хувьд энэ хоёр улсын алинтай ч гайгүй харилцаатай. Би Монголоос ирээд удаагүй байна. Өмнө нь Хятад руу ч яваад ирсэн. Би Хятадад амазон бүсгүйчүүдийн тухай түүхэн кино хийхийг бодож байгаа.

Энэ улсад өөр нэг кино хийхээр ч төлөвлөсөн. Гэхдээ зохиол нь хараахан бэлэн болоогүй. Би Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн гурамсан кино бүтээхээр анхнаасаа эрмэлзсэн. Хоёр дахь кинонд энэ аугаа хүний хижээл насны тухай өгүүлэх юм. Уг нь зураг авалтыг энэ зун эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч амжсангүй. Гэхдээ зураг авалт тун удахгүй эхэлнэ” гэжээ.

Тэрээр одоо Холливудын Жефф Брижес, Жулианна Мур, Бен Барнс зэрэг одуудын тоглосон “Долоо дахь хүү” адал явдалт киноны зураг авалтаа дуусгаад байгаа юм. Энэ киноны нээлт ирэх жилийн нэгдүгээр сард болох гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жаред Лето Жон Кеннедигийн аллагын тухай шинэ киноны гол дүрээс хасагдаж магадгүй

09/08/2026

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.