Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол-Оросын хамтарсан Тээврийн ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаан болов
Нийгэм

Монгол-Оросын хамтарсан Тээврийн ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаан болов

Урлаг Урлаг12/08/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-08-12_1750173915166192013-08-12-17-49[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн МУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Тээврийн Ажлын хэсгийн 9 дүгээр хуралдаан Улаанбаатар хотноо 2013 оны 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

   Монгол-Оросын хамтарсан Тээврийн ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдааныг Монголын талын ЗГХК-ын Тээврийн Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Оросын талын ЗГХК-ын Тээврийн Ажлын хэсгийн дарга, ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.С.Цедынов нар даргалан явуулав.

   Хуралдаанд Монголын талаас ЗТЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Галбадрах, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Н.Баттулга, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх А.Батсайхан, хэлтсийн дарга Р.Бизьяа, ИНЕГ-ын дарга С.Буяндалай, УБТЗ-ын замын орлогч дарга Ш.Эрдэнэбулган, УБТЗ-ын Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга П.Нарантуяа нар, Оросын талаас ОХУ-ын Төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, Тээврийн яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.К.Томчук, Авто тээврийн бодлогын газрын хэлтсийн дарга Л.Н.Соколов, Захиргааны газрын мэргэжлийн боловсролын хэлтсийн дарга М.В.Солдатов, ГХЯ-ны Азийн газрын зөвлөх В.В.Кулаков, Оросын агаарын тээврийн агентлагийн хэлтсийн дарга Н.Н.Асташкевич, “РЖД” НХН-ийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга И.В.Михайлюк нар оролцов.

   Тээврийн ажлын хэсгийн хуралдаанаар төмөр зам, далайн боомт ашиглалт, иргэний нисэх, авто тээвэр, авто замын салбаруудын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлын талаар хоёр тал хэлэлцэн, санал солилцлоо.Хуралдааны үр дүнд хоёр талын хэлэлцэн тохирсон “Монгол улс, Оросын Холбооны Улсын хил орчмын нутагт зорчигч болон түүний ачаа, тээшний тээвэрлэлтийг гүйцэтгэх журам тогтоох тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын Протокол” болон “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Тээврийн Ажлын хэсгийн 9 дүгээр хуралдааны Протокол”-д Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.С.Цедынов нар гарын үсэг зурав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Холливууд инээмсэглэл” Камерон Диаз 54 нас хүрлээ

30/08/2026

Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээрээ тайзнаа эргэн ирлээ

30/08/2026

ФОТО: “Д.Лувсаншарав судлал” эрдэм шинжилгээний хурлыг Монголын театрын музейд зохион байгууллаа

30/08/2026

Бейонсе Колумбын газар хөдлөлтийн гамшигт өртөгсдөд нэг сая ам.доллар хандивлана

29/08/2026

Стинг хөгжмийн зохиолч Нино Ротагийн тухай баримтат кинонд өгүүлэгчээр оролцоно

29/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.