Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ХХ зууны үеийн уран зохиолыг судлахаар болжээ
Нийгэм

ХХ зууны үеийн уран зохиолыг судлахаар болжээ

Урлаг Урлаг14/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mpj03995730000[1]_6aad85a82643930892013-07-22-13-24[www.urlag.mn]872053212013-08-14-09-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "XX зууны Монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээнии хурал  энэ сарын 15-ны 09.00 цагт “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд зохион байгуулахаар болжээ.

Монгол улсын түүхэнд онцлох олон чухал үйл явдал тохиосон ХХ зууны үеийн уран зохиолыг тусгайлан судлах шаардлагатай хэмээн манай утга зохиолын эрдэмтэн судлаачид үзэж байгаа аж. Тус хурлыг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын Монгол судлалын холбоо, МУИС-ийн Улаанбаатар сургууль хамтран зохион байгуулах юм.

Хятад, Япон улсуудад ХХ зууны Монголын уран зохиолын талаар томоохон судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажил хийгддэг хэрнээ манай улсад судалгаа хийсэн хүн тун цөөхөн байдаг ажээ.

"ХХ зууны үеийн олон зохиолчдыг хар сүүдэр дайран өнгөрсөн бөгөөд энэ үеийн уран зохиолыг судална гэдэг бол зөвхөн үзэл суртал, агуулгынх нь талаас биш тодорхой зохиолчид, хэн хэдийд амьдарч байсан, түүний уран бүтээл ямар байсан, Монголын утга зохиол соёлын хөгжилд хувь нэмрээ оруулсан уу гэдгийг төрөл зүйлээс нь авч үзэх зайлшгүй шаардлагатай байна" хэмээн МУИС-ийн Улаанбаатар сургуулийн захирал, доктор профессор С.Байгальсайхан хэллээ.

Хуралд XX зууны монгол яруу найргийн судлал, XX зууны монгол хүүрнэл зохиол судлал, XX зууны монгол жүжгийн судлал, XX зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээ, судлал шүүмжлэл, харилцаа холбооны асуудал чиглэлээр гадаадын 19, дотоодын 25 эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.