Дүрслэх урлагийн сургуулийн захирал Л.Бумандорж,барималч Д.Түвдэндорж нарын хамтарсан үзэсгэлэн 8 сарын 13-аас 8 сарын 22-ыг хүртэл "Blue Moon" арт галлерэйд гарч байна.Тус үзэсгэнгийн уран бүтээлчдийн бүтээлээс сонирхуулж байна.
Лхагваа Бумандорж 1954
Уран зураг ба жижиг баримал Бумандорж Түвдэндорж нарын 2 дахь хамтарсан үзэсгэлэн. Уг үзэсгэлэнд Бумандорж гэр хорооллын сэдвээр абстракт зураг мөн байгалийн гэсэн 3 төрлөөр нийтдээ 26 бүтээл тавигдсан. Эдгээр бүтээлүүд нь түүний сүүлийн үеийн шинэ бүтээлүүд юм. Урьд өмнө нь гарч байсан үзэсгэлэнгүүдээс эдгээр бүтээлүүд нь дүрслэл зохиомж , өнгө будаг, шийдлийн хувьд өөр шатанд гарсан үзэсгэлэн
Цонхоор- Уг бүтээл нь урьд нь зурж байсан гэр хорооллын бүтээлүүдээс зохиомж шийдэл өнгө будгийн хувьд эрс ялгаатай бөгөөд тэрээр цаашдаа энэ чиглэлээр олон бүтээл туурвих бодолтой байгаа.
Абстракт зургуудын хуwьд мөн өөрийн гэсэн үзэгчид, гадаад дотоодын галлерэйн цөөнгүй үзэгчид хүрээлэлтэй болсон . Голдуу сүүлийн үеийн барилга байгууламж, интериорт зориулагдаж Бүгд Найрамдах Солонгос улсын барилын компани интериор дизайны чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн захиалгаар хийгдэж буй цуврал бүтээлүүд болно.
Байгалын зургийн дүрслэлийн хувьд ерөнхий, өнгөний хувьп баялаг байдлаар бүтээгдсэн. Сүүлийн үед абстракт бүтээл хийж байхдаа өнгөний нарийн зохицолыг хийх гэж хичээжээ. Цаас ,кордон, холст гэх зэрэг материалууд дээр абстракт зургуудыг бүтээхээс гадна, графикын холимог техникийг хослуулж хийж байгаа нь өвөрмөц юм. Ингеж абстракт бүтээл хийснээр олж буй өнгийн мэдрэмжийг, өнгөний олон янзын туршилтыг байгалийн уран зураг болон гэр хорооллын сэдэвтэй зургууд дээр ашигласнаар тэдгээр бүтээлүүд нь урьд өмнө нь хийж байснаасаа өнгийн хэллэгийн хувьд орчин үеийн болж байгаа юм.
Энэ чиглэлийн бүтээлүүдээр 9 сард Хятадад 10 сард Солонгост 2014 онд Свизерландад узэсгэлэнгээ гаргах юм.
Түүнийг уран бүтээлч болоход Дарханы 8 жилийн дунд сургуулийн зургийн багш Лхагвадорж гэж хүн маш их нөлөөлсөн. Түүний дараа дүрслэх урлагийн сургуульд ороход ардын зураач Амгалан урлагийн гавъяат зүтгэлтэн Дондог гэх мэт олон багш нар болон дүрслэх урлагийн сургуулийн ертөнц мөн Монголын тэр үеийн урчуудын эвлэлийн хорооноос гаргаж байсан үзэсгэлэнгүүд чухал нөлөө үзүүлсэн.Тэрээр зураг зурахын хажуугаар хөдөө этүдээ хийж байхдаа шүлэг их бичдэг. Өөрийн бүтээлүүдийнхээ тухай шүлэг бичиж тэдгээрээр хосолсон цуврал ном гаргах юм. Тэрээр Монголын дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, уран сайхны удирдаач, захирлын ажлыг сүүлийн 10 жил хийж байна.
Барималч Түвдэндоржтой хамтарч 2 дахь удаагаа узэсгэлэн гаргах болсон нь Түвдэндорж барималчийн бүтээлийн маш чөлөөтэй өвөрмөц их орчин үеийн урлагийн өндөр боловсролын түвшинд бүтээлээ туурвидаг нь их таалагддаг бөгөөд бид 2 урлагийн философын хувьд адилхан бодолтой байдаг нь бас их нөлөөлсөн гэсэн юм . Тэрээр мөн өөрийн бүтээлүүдээ улам хөгжүүлж орчин үеийн түвшинд ыүтээхийг эрмэлздэг. Бид хоёрын бүтээлүүд харилцан шүтэлцээтэй мэт үзэсгэлэн гаргахад таатай нөхцлийг бүрдүүлдэг.
Цаашдаа ч мөн хамтарч узэсгэлэн гаргах бодолтой байгаа. Үүнээс гадна Монголын залуучуудыг Европийн орнуудад тэр дундаа Польшид оюутан сургах тал дээр хамтарч ажилладаг. Одоогоор албан ёсоор 2 орны засгийн газрын гэрээний шугамаар 6 оюутанг пПольшид урлагийн чиглэлээр сургахаар явуулаад байгаа билээ. Зураач Л.Бумандорж Монголын орчин үеийн урлагт өөрийн гэсэн хувь неэмрээ оруулж байгаа уран бүтээля яах аргагүй мөн бөгөөд цааш цаашдаа өөрийн уран бүтээлдээ илүү анхаарал тавин цаг гарган олон олон бүтээл хийнэ гэдгээ дурдсан юм.
Даризав Түвдэндорж 1962
Бумандоржтой хамтарч гаргаж буй үзэсгэлэнд маань expressionist, modernist, conceptualist болон surrealist чиглэлүүдээр хийсэн бүтээлүүд байна. Бумандоржийн бүтээлууд expressionist. Тэрээр Германд боловсрол эзэмшсэн германы урлагийн боловсрол түүний бүтээлүүдээс мэдрэгдэх хэдий ч гэхдээ сэдвийг нь харахад монгол ахуйг орчин үеийн уран зургийн хэллеэээр илэрхийлж үзүүлж байна. Бумандорж захиралын хувьд тэрээр оюутан сурагчид болон багш нартаа үлгэр дууриал болсон бүтээлүүд туурвидаг. Тэрээр үргэлж шинийг эрэ хайж байдйг нь түүний бүтээлүүдээс харагддаг .
Энэ үзэсгэлэнгийн онцлог нь олон улсын хэмжээний урлагийн уралдаанд оролцсон 2 баримал тавигдсан. Нэг нь “Нар Сар Тенгер”- энэ Японы Тоёомурагийн олон улсын жижиг барималиийн биеннал 2007 д шалгарч үзэсгэлэнд нь оролцсон бүтээл юм.
Нүүдэлчний тогоо- Японы Ояита 2009 -ийн Азийн жижиг барималын уралдаанд мөн шалгарч оролцсон бүтээл юм .
Намуун өглөө- 1986 онд Урчуудын эвлэлийн хорооны танхимд гарсан ази тив амгалан байг үзэсгэлэнд тусгай байрын шагнал авсан.
Азийн цагаан дагина- уг бүтээл нь УБ хотын 370 жилд зориулсан үзэсгэлэнгээс тусгай байрын шагнал авсан. Уг бүтээлээрээ өнөөгийн УБ хотын зохион байгуулалт архитектурыг шуумјжилсэн. 60, 70- аад оны үеийн Улаанбаатар хотын байдлыг шүхэр барисан цэмцгэр цагаан бүсгүйгээр дүрслэн харуулсан юм.
Хүлээлт- Силиконоор хийгдсэн бүтээл. 2009 онд урчуудын эвлэлиин хороонд үзэсгэлэн гаргаж байхдаа силиконоор баримал хийх санаа анх төрсөн. Сааданд, азиин цагаан дагина 2 бүтээлийг эхлээд хийсэн. Дараа нь Хүлээлт бүтээлээ хийсэн. Силиконыг маш сайн судлаж нэлээн туршлагатай болсны дараа хүлээлт бүтээлээ хийсэн. Өнөө маргаашгүй төрөх цагаа хүлээж байгаа жирэмсэн бүсгүйг дүрсэлсэн.
Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн барималууд дандаа жижиг хэмжээний баримлуудаас бүрдсэн юм. Сүрреалист чиглэлээр хийсэн барималууд нь “цагийн эзэн”, “1,2”, Хувьсал гэсэн 3 баримал юм.
www.URLAG.mn