Жуулчны улиралтай холбогдуулан Улсын драмын эрдмийн театрын хамт олон Монгол үндэсний ёс заншил, аж ахуйн соёлыг драмын урлагаар дамжуулан жуулчдад болон дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор нэгэн шинэ бүтээлийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
“Монгол эмэгтэйн хуримлах ёс” нэртэй театрчилсан тоглолтыг Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин найруулсан бөгөөд наймдугаар сарын 16-аас эхлэн өдөр бүр 20.30 цагаас тоглохоор болжээ. “Монгол эмэгтэйн хуримлах ёс” театрчилсан хөтөлбөрийн тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд ганц жүжигчилсэн тоглолт бус Монгол ардын бүжиг болон уртын дуу, морин хуур зэрэг үндэсний урлагийг сурталчилсан хөтөлбөрүүд багтаж байгаа аж.
www.URLAG.mn