Өдгөө 40 настай ч жүжигчин Гвинет Пэлтроу олны нүдэнд нүүрэндээ оо энгэсэггүй харагдан, усны хувцастай байгаагаа ичиж зоволгүй харуулжээ. Хоёр хүүхдийн эх тэрээр тун гайхалтай харагдаж байгаа юм.
Саяхан түүний хамгийн сайн найз болох жүжигчин Стелла МаКартни өөрийн твиттер дэх хуудсанд Гвинетын нэгэн гэрэл зургийг тавьжээ. Түүн дээр баяр хөөрөөр бялхаж, инээд сацруулсан Пэлтроу бүсгүй агаарт үсрэн буйг буулгаж авсан аж. Энэ гэрэл зургийг Стелла бүсгүйн үйлдвэрлэн гаргадаг усны хувцасны сурталчилгаанд зориулж хийсэн байна. Дор нь “Стеллагийн усны хувцастай секси хатагтай. Зун дуусах болоогүй байна” гэж бичсэн байв. Стеллагийн дагагчид түүний найзын гоё сайхныг биширсэн сэтгэгдлүүдийг харамгүй бичжээ.
www.URLAG.mn