Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүлээлт үүсгэсэн “Ганц бие хатагтай нар” киноны нээлт амжилттай боллоо
Нийгэм

Хүлээлт үүсгэсэн “Ганц бие хатагтай нар” киноны нээлт амжилттай боллоо

Урлаг Урлаг21/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_91661805830882013-08-20-11-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино  урлагт шинэлэг өнгө төрхийг нэмж, үзэгчдийг хөгжөөж бас ухаарал хайрласан  “Ганц бие хатагтай нар” киноны нээлт өчигдөр амжилттай боллоо. 

 photo IMG_9166_zpsb294b876.jpg

Хөндөх ёстой сэдвийг  сайн зохиолч, найруулагч, жүжигчдээр дамжуулан гаргасан энэхүү киноны өрнөл нь их сонирхолтой.  “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа энэхүү киног санаачлан продюсерлэж, зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо ажиллажээ. Киноны гол дүрд “Х ТҮЦ” продакшны жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн,  “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн нар тоглосон бол туслах дүрд Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа, Т.Билгүүн, Н.Ялалт тогложээ.  

Нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн, ганц бие чадварлаг бүсгүйчүүдийн  амьдралд тохиолдож буй хөгжилтэй бөгөөд сонирхолтой үйл явдлыг энэ кино харуулдаг.   

Тодруулбал Ариунсанаа хайр дурлал, хувийн амьдрал зохиох тал дээр бүтэлгүйтсээр  40 нас хүрчээ.  Түүнтэй учирсан эрчүүдийн дийлэнх нь  гэр бүлтэй. Гэхдээ Ариунсанаа ажил дээрээ амжилттай, нэр хүндтэй нэгэн.  Дутагдаж байгаа ганц зүйл нь л нөхөр.  

Сарангоо бүсгүйн хувьд  40 хүрээгүй ч 10 настай охинтой. Ажил дээрээ амжилттай яваа Сарангоод сайн хань болохын зэрэгцээ охиныг нь өөрийн үр шиг хайрлах нэгэн хэрэгтэй.   Харамсалтай нь түүний энэ шалгуурт тэнцэх хүн бараг таарахгүй.  

Гэрэлцэцэг  амьдралд хөл тавьж байгаа царайлаг бүсгүй.  Тэднийг нэгтгэж байгаа зүйл бол ганц бие амьдрал нь. Нэг л өдөр тэд цэнгэн хөгжилдөхдөө Батаа гэх залуутай таарч амьдрал нь өөрчлөгдөх бөгөөд үүгээр киноны үйл явдал өрнөнө.   20,30,40 насны ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг харуулсан энэ кино нь олон онцлогтой бөгөөд өнөөдрийн Монгол залуучуудын үнэн төрхийг харуулсан юм.

Ингээд тус киноны нээлтээс бэлтгэсэн гэрэл зурган сурвалжлагыг та бүхэндээ хүргэе.

  photo IMG_9183_zps8f5fac65.jpg  photo IMG_9127_zpsb3de1d9f.jpg  photo IMG_9066_zpsb6c18683.jpg  photo IMG_9116_zps0ac13c73.jpg  photo IMG_9089_zps28ad58f2.jpg  photo IMG_9140_zps25065886.jpg  photo IMG_9054_zps096a0a2a.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.