1928
Хөгжмийн зохиолч. Найрал дууны удирдаач. МУАЖ (1984).
1928 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт малчин ард Дашийн тавдугаар хөвүүн бол мэндэлжээ.Монголд шинэ урлаг, соёл хөгжиж байсан тэр үед ардын олон хөвгүүдийн нэгэн адил бага, дунд сургуульд суралцаж байхдаа мондалин хөгжим тоглохыг сурч улмаар анги, сургуулийн урлагийн арга хэмжээнд эхлэж дуу гаргадаг хүүхэд байжээ. Тэр үед "Хүрэн жороо" гэж нутгийнхаа уртын дууг Мяасүрэн их дуулдаг байсан гэнэ. Аймгийн төвд дунд сургуульд сурч байхад нь Ховд аймгийн клубт "Өргөмөл Сувд", "Хөхөө", "Дамбийжаа” зэрэг олон жүжиг, концерт гарч, сургуулийн хүүхэд оруулах үедээ оруулж, оруулахгүй үед нь нууцаар орж баригдан хөөгдөж явжээ. Тэр үед Мяасүрэн дуу, хөгжим сонсож, клубын жүжигчдийн гэрт нь очин дуу заалгаж байсан явдал нь түүний дуу хөгжмийн авьяасаа хөгжүүлхэд нь нэмэр болсон юм. Д.Мяасүрэн 1948 онд Улаанбаатар хотод, Санхүүгийн сургууль, 1955-1960 онд ЗХУ-д Хөгжмийн сургуулийн найрал удирдаачийн ангийг төгсөжээ. 1951 онд Улсын төв театрт дуучнаар ажиллах хугацаандаа хөгжмийн зохиолч Доёддорж, Мөрдорж, Дамдинсүрэн, Лха Дорж нарын уран бүтээлийг ихэд ажиглаж, нот бие даан сурчээ.Тэрээр 1954 оноос дууны ая зохион, хөгжмийн зохиолч болох гараагаа эхэлсэн түүхтэй. Шинэхэн сургууль төгссөн, залуухан найрал дууны багш Мяасүрэн, Улсын ардын дуу бүжгийн чуулгын найрал дууны багш, удирдаачаар ажиллах хугацаандаа, ардын дууны сайхан амт шимтэнд нэвтэрч, түүний угалз, сайхан нугалаа, мөчлөгийг ухаалгаар судлан үзсэн учраас түүний уран бүтээл нь үндэсний хэлбэртэй орчин цагийн цоглог айзамтай болсон юм. 1960-1970 он хүртэл "Хангайн дуу","Ятгын эгшиг",”Нугасны дэгдээхэй", "Хайрын сэтгэл", "Буурал аав", "Намрын бодол" зэрэг утга уянгын олон дуугаараа ард түмэн, сонсогчдын танил болж, Монголын хөгжмийн урлагт хүч түрэн орж ирсэн залуу уран бүтээлчдийн нэг байлаа. Д.Мяасүрэн Ардын дуу бүжгийн чуулгад ажиллах хугацаандаа “Говийн өндөр","Сийлэн бөөр","Жунгааны дэгдээхэй", "Хан хөхий","Хоёрын болзоо","Үглээ шаазгай","Цомбон туурайтай хүрэн", "Хүрэн толгойн сүүдэр"зэрэг олон арван дууг Д.Мяасүрэн чадварлаг тод, яруу сайхан уянгалаг найруулсан нь түүний найруулах ур чадварын төвшинг ямар байгааг нотлох баримт юм."Социализмын" үед Улаанбаатар хотод аймаг, хотуудын соёл, урлагийн өдрүүдийг бэлтгэн явуулахад Соёлын яамны томилолтоор Д.Мяасүрэн олон аймаг, хотуудад очиж олон том концерт, найрал дуучдыг удирдан олон арван сайхан ардын болон зохиолын дууны найруулга хийж үзэгчдэд хүргэж байсныг одоо мэдэх хүмүүс цөөнгүй байдаг.Монголын найрал дуучдыг бэлтгэх, сургах, төрийн болон ойн концертод олон арван дууны найруулга хийж дотоод гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан нь найрал дууны багш, удирдаач Д.Мяасүрэнгийн хичээл зүтгэл, авъяастай холбоотой юм. 1969 оны эхээр Цэргийн дуу бүжгийн чуулгын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж тус чуулгад дан эрэгтэй найрал дуучдын групп буй болоход БХЯ-ны хүсэлт, Соёлын яамны шийдвэрээр найрал дууны багш, удирдаачаар Д.Мяасүрэнг ажиллуулах болсон нь цаг үеэ олсон алхам байв. БХЯ-ны удирлага Д.Мяасүрэнд шинэхэн цэргийн даргын форм, шууд" ахмад" цол олгон, Цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дууны группын дарга, багш, удирдаачаар томилон ажиллуулж манай ард түмэн, армийн дайчид дунд "Жаран хар" хэмээн алдаршсан эрэгтэй найрал дуучдыг бүрдүүлж сургах, бэлтгэх ажлыг гардан хариуцах болсон нь түүний уран бүтээл нөр их хөдөлмөрийн он жилүүд байлаа.
Үргэлжлэийг энд дарж уншаарай.
www.URLAG.mn