Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Д.Болд өөрийн цомгуудыг бүстэйгээ бэлэглэнэ
Нийгэм

Дуучин Д.Болд өөрийн цомгуудыг бүстэйгээ бэлэглэнэ

Урлаг Урлаг22/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bold19_zpsd2b8a06f2324808462013-08-22-16-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бид энэ удаагийн “Mobile news” булангаараа дуучин Д.Болдын "ЗАА МАРГААШ 23-ны 20 цагт Centro night club-д ХЭН НЭГЭНД НЬ бvх CD нvvдээ бас хамгийн хайртай BOLD бvсээ БЭЛЭГЛЭНЭ!! pic.twitter.com/e9Diplewwh" хэмээх жиргээний талаар утсаар тодрууллаа.

Дуучин Д.Болдын ”Bold unplugged night” амьд тоглолт гайхамшгийг мэдрүүлсээр үргэлжилж байна. Маргааш “Сentro Club”-т 20.00 цагаас тоглох тоглолт нь гайхшигийг мэдрүүлэхээс гадна гэнэтийн бэлгээр дүүрэ н байх бололтой. Тодруулбал маргааш болох тоглолтын үеэр Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн хайртай “Болд” бүс болон өөрийн гаргасан бүх цомгоо бэлэглэхээр болжээ. Шүтэн бишрэгчидээ баярлуулсан энэ мэдээг тэрбээр твиттер болон өөрийн фен хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Түүний шүтэн бишрэгчид энэхүү мэдээллийг сонссон даруйдаа эр хүний хийморь малгай бүсэндээ гэдэг юм чинь азтай хүн л авах нь дээ, үзнэ хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Дашрамд дуулгахад дуучин Д.Болд өөрийн нэрийн “Болд” бүсийг тэрбээр АНУ-д захиалгаар хийлгэсэн бөгөөд тоглолт, зураг авалт, клипэд гол төлөв зүүдэг юм. Уншигч та Төрийн соёрхолт дуучин Д.Болдын тоглолтыг үзэхийг хүсвэл марааш “Сentro Club”-ийн такс 30.000 төгрөгийг төлөөд үзэх боломжтой.

Дашрамд дуулгахад уг такст уух юм багтсан бөгөөд таксыг тоглолт болохоос хоёр цагийн өмнө ирж авах боломжтой гэнэ. Дуучин Д.Болдын ”Bold unplugged night” амьд тоглолт нөгөөдөр “Corporate” зочид буудлын “View lounge”-д тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Төрийн соёрхолт дуучин Д.Болд тоглолтынхоо хажуугаар өөрийн 11 дэхь бие даасан цомог болох “Хувцасаа тайлаад шид” цомгоо гаргаж байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй “Би дурламаар байна” дуундаа "DOZ" энтертайнмент, “Хувцасаа тайлаад шид” дуундаа "Херо" энтертайнментаар клип хийлгэж байгаа юм байна. Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын талаарх мэдээллийг бид цаг алдалгүй шуурхай хүргэх болно.


А.Баярмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026

Японы аймшгийн номын домогт зохиолч Коожи Сүзүки таалал төгслөө

11/05/2026

ФОТО: “Baeksang Arts Awards”-ын улаан хивсний ёслолоос

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.