Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Эрдэнэт” үйлдвэрийн цэнгүүн эгэл ажилчдын баяр боллоо
Сонгодог уран зохиол

“Эрдэнэт” үйлдвэрийн цэнгүүн эгэл ажилчдын баяр боллоо

Урлаг Урлаг23/08/2013Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1097391_220378888119509_1883926189_n8393378422013-08-23-10-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нар хур тэгширсэн намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 11-нд буюу өнгөрсөн бямба гарагт зууны уурхайчид “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 35 жилийн ойн баярыг цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 350 жилийн ойд зориулсан “Бид зууны уурхайчид” цэнгүүн, “Гэгээн өглөөний бахархал”, “Гэрэлт өдрийн омогшил”, “Цагаан үдшийн түрлэг” нэртэй гурван хэсгээс бүрдсэн юм. Энэ өдрийн үйл ажиллагаа нь байгаль орчны хэлтсээс хэрэгжүүлж буй “Ногоон төсөл” төслийн нээлтээр эхлэв.

   Үйлдвэрийн болон аймгийн удирдлагууд цех, хэлтсийн дарга нар ургах нартай уралдан парк музейн самбарын урд байгуулсан ногоон малгайтай, хүнэдэтгэлийн ширээ нь ногоон бүтээлэгтэй эх орны хөрсөнд ургасан гоёмсог цэцэгсээр хүрээлүүлсэн замтай, навчин сандалтай төгс бүрдэл бүхий орчин тэднийг угтсан. “Ногоон төсөл” төслийн нээлтэд Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар оролцож, Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг дэмжиж “Гавшгай 15 залуу”-г ажиллуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад Хөдөлмөрийн сайд, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчийн талархлын бичгийг гардуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч мод тарих өдөртэй болохыг зарлигдсанаас хойш Эрдэнэтийнхэн үйлдвэрийнхээ бүсэд 115 мянган мод тарьжээ. Мөн “Эко Ази” компанитай хамтран 23 га газар биологийн нөхөн сэргээлт хийсэн бөгөөд зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэр цаашид манлай нөхөн сэргээлттэй, ногоон бодлоготой компани болохын төлөө зорьж ажиллана гэж Ерөнхий захирал хэлсэн үгэндээ онцолсон. “ногоон төсөл”-ийн 30 га талбайг цэцэрлэгжүүлэх хайлаас, гүйлсийн анхны 70 тарьцыг төслийн нээлтэд оролцогчид мэргэжлийн хүний зөвлөгөөнөөр суулгасан нь сайхан өдрийн тааламжтай эхлэл байсан юм. Эндээс бид цэнгэлдэх хүрээлэнг зорилоо. Одон тэмдгээ энгэртээ гялалзуулсан гоёлын дээл, хувцастай анхдагчид, ажиллагсад үр хүүхдүүдээ дагуулан цэнгэлдэхийн зүг хөвөрч байв. Гэсэн ч “ Бид зууны уурхайчид ” цэнгүүн эхлэх цаг хэдийнэ болсон ч хүн цөөхөн цугласан харагдав.

   “Эрдэнэт ” үйлдвэрийн аливаа үйл ажиллагаа цагтаа эхэлдэг заншил ёсоор цэнгүүн эхэллээ. Улаан даашинз, цагаан хослолтой хөтлөгчид Монгол, Орос хэлээр “ Эрдэнэт ” үйлдвэр хийгээд уурхайчид, баяжуулагчдыг магтан дуулсан яруу эгшиглэнт үгс урсгаад баярын сүрт жагсаал талбайд орж ирэхэд цэнгэлдэх хүрээлэн цөөн хүнтэй байгаагийн учрыг сая ойлгов. Үзэгчид болох ажиллагсад бүгд баярын жагсаалд эгнэжээ. Хөдөлмөрийн баатрууд, гавъяатууд, төрийн дээд одон медиальтнууд, хүндэт дэвтэрт бичигдэгсэд, Тюряковын шагналууд ар араасаа баяр ёслолын байдалтай орж ирсний хойноос цагаан толгойн үсгийн дарааллаар Авто тээврийн байгууллагаас цехүүдийн жагсаал эхэллээ.

   Геологи хайгуулын ангийхан, ерөнхий захиргааны үйлчлэгчид, засвар механикийн заводын төмрийн бурхад, цагаан нөмрөгт эмнэлэг сувиллынхан, “ Эрд сүлж ”-ийн үйлчид, Шинжилгээний төв лабораторийн хүрээ хүүхнүүд, Дулааны цахилгаан станцын ажил хэрэгч хувцастай гал манагчид, Төмөр замын цехийн ган замчид, “ Хангарьд ”-ын тамирчид, Цахилгаан цехийн үндэсний хувцастай жагсагчид содон байлаа. Түүнээс гадна Дотоодын цэрэг, Гэрээт цагдаагийн тасаг, Онцгой байдлын ангийн сүрт жагсаал нь “Эрдэнэт” үйлдвэр улсын онцгой объект гэдгийг илтгэнэ. “ Зил – 130 ” машинтай “ Илгээлтийн эзэд ”-ийн дүрд хувирсан үйлдвэрийн ажиллагсад хийгээд “ Уурхайчин ” соёлын ордны жүжигчдийн үзүүлбэр олны сонирхолыг ихэд татсан.

   “Бид зууны уурхайчид ” цэнгүүний нээлтийн үйл ажиллагааг “ Уурхайчин соёлын ордны найруулагч ” Д.Одончимэг “ дэлгэсэн ” нь юун аймгийн наадам, юун Аглуу… Манайхан чинь ийм чадвартай юм уу гэх үг чих дэлсэв. Цэнгүүний нээлтийн ёслолд “ Эрдэнэт ” үйлдвэрийн тугийг Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Д.Жигмэдцэрэн, гавъяат уурхайчин Т.Батсайхан нар цэнгэлдэх хүрээлэнд тусгайлан зассан хүндэтгэлийн индэрт залж авчирлаа. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “ Монгол Улсын хөгжил дэвшилд оруулсан олон жилийн хувь нэмрийг өндрөөр үнэлж Орхон аймаг дахь “ Эрдэнэт үйлдвэр ” ХХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай ” гэсэн зарлигийг сонордуулж, төрийн дээд одонг “ Эрдэнэт ” үйлдвэрийн туганд хүндэтгэлтэйгээр зүүсэн нь гэрэлт өдрийн ЖИНХЭНЭ омогшил байв.

    Цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон түмэн, “ Эрдэнэт ” үйлдвэрийн баялаг бүтээгч ажиллагсад одонгоо уухайн түрлэгтэй, баярын нулимстай хүлээн авсан юм. Монгол, Оросын төрийн дуулал эгшиглэлээ. “ Эрдэнэт ” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ: Их ой тэмдэглэнэ гэдэг өнгөрсөнөө дүгнэж цэгнэж, ирээдүйн ажлаа тодорхойлон төлөвлөх торгон агшин байдаг. Геологи хайгуулын ангийн хөгжлийг өндөр түвшинд гаргаж, лицензтэй талбайг ашиглалтанд оруулах замаар хүдрийн нөөцийг өсгөж үйлдвэрийнхээ насыг уртасгах, 2014 онд багтаан үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтанд оруулах гээд биднийг олон ажил, их хөгжил, гэрэлт ирээдүй хүлээж байна гэж онцлов.

   Зууны уурхайчдын цэнгүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан, Монгол Улсын Ерөнхий прокурор д.Дорлигжов, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул А.В.Федулов нарын албаны хүн оролцож үйлдвэрийн ажиллагсдад хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүдрийн ил уурхайн автогрейдерчин Д.Даваа Гавьяат уурхайчин, Авто замын байгууллагын хэсгийн дарга Р.Жанчивдорж, Эрчим хүчний цехийн завсарчин Ч.Нямдалай, Технологийн сургуулийн мэргэжлийн сургалт хариуцсан орлогч Л.Батаа нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр Авто тээврийн байгууллагын хэлтсийн дарга Д.Чадраабал, Засвар механикийн заводын гагнуурчин Т.Санах, Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч Ч.Тэрбиш нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, “Алтан гадас” одонгоор 40 гаруй хүн энгэрээ гоёлоо. Цехүүдийн асрыг талбайн дотор байрлуулсан нь тун оновчтой шийдэл болжээ.

   Наадмын эхний даваанууд үзэгчгүй явагддаг уламжлал энд давтагдсангүй. Ажиллагсад цехийнхээ асарт дайлуулангаа өөрийн бөхөө дэмжин уухайлж сууцгаах нь тааваараа сайхан. Бай шагналыг ажиллагсдадаа олгож баярлуулах зорилгоор гаднаас бөх барилдуулаагүй нь наадмыг улам сонирхолтой болгосон. Тэр цехийн залуу бөх гжжд зарлахад 40 орчим насны, өмнө нь зодог шуудаг өмсч байгаагүй болов уу гэмээр нөхөр гарч ирээд эв дүй муутайхан дэвж шавах нь олныг хөгжөөнө. “Бид зууны уурхайчид” баярн цэнгүүнд зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг улс, аймаг, цэргийн цолтой болон цолгүй залуу бөх зодоглосон. Энэхүү барилдааныг их шөвөгт Эрчим хүчний цехийн мастер, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Монгол улсын харцага Н.Саранцогь, Булган аймгийн Бугат сумын харьяат, Дотоодын цэргийн ангийн харуул, сумын заан Д.Эрдэнэсайхан нар шалгарч тус бүр нэг сая төгрөг, өргөмжлөл, дурсгалын медаль хүртлээ. Тус барилдаанд Дотоодын цэргийн 58 дугаар салбар ангийн ажилтан, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн заан Д.Гантөмөр түрүүлж, Засвар механикийн заводын диспетчер, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, аймгийн арслан Я.Адъяасүрэн үзүүрлэлээ. Түрүүлсэн аймгийн заан Д.Гантөмөр өргөмжлөл, алтан медаль, гурван сая төгрөг хүртсэн бол үзүүрлэсэн аймгийн арслан Я.Адъяасүрэн өргөмжлөл, мөнгөн медаль, хоёр сая төгрөгөөр байлав. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг өндөрт өргөж яваа тамирчдыг компанийн 35 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар мөнгөн шагналаар шагнав. Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд түрүүлсэн БФ-ийн ажилтан, Улсын хошой мэргэн Л.Отгонбаярыг 10 сая, шагналт байр эзэлсэн спортын мастер Н.Өлзийхутагийг 5 сая, Улсын баяр наадмаар харцага цол хүртсэн Д.Оюунболдыг 10 сая, Улсын начин уолоо баталсан Э.Энхбатыг хоёр сая төгрөгөөр тус тус шагналаа. Цэнгүүний үеэр явагдсан “Хөгжилтэй буухиа” тэмцээнд 27 цехийн 270 ажилтан оролцов.

  

Тэмцээний нэгдүгээр байрт Дулааны цахилгаан станцын баг шалгарсан бол удаах байрыг Авто тээврийн байгууллага Эрчим хүчний цехийн баг эзлэв. Мөн сагсан бөмбөг шидэлтийн тэмцээнд 29 багийн 145 ажилтан оролцмон бөгөөд Эрчим хүчний цехийн ажиллагсад багийн дүнгээр түрүүлж, Дулааны цахилгаан станц, Геологи хайгуулын ангийн баг удааллаа. Цэнгүүн цагаан үдшийн түрлэг шоу тоглолтоор үргэлжилж “Хурд”, EXTACY, Outlaw, дуучин Баярцэцэг, Солонго болон “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Эхлэлээсээ төгсгөл хүртлээ ажиллагсдадаа баярлуулсан цэнгүүний үйл ажиллагаа гайхамшигт ёслолын буудлагаар өндөрлөлөө.

Эх сурвалж: “Ардчилал” сонин

 М.Одгэрэл, Т.Батчулуун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.