Хичээлийн шинэ жил эхлэж байгааг тохиолдуулан холимог оддын нэгдсэн тоглолт ирэх сарын 6-нд Монгол Бөхийн Өргөөнд болох гэж байна.
Уг тоглолтыг “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд ивээн тэтгэгчээр “Бүрх” ХХК, “MS Studio”, “Shine Production” оролцох аж.
Харин тоглолтын орлогыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн нэн ядуу айлын 300 хүүхдийг бүтэн жилийн хичээлийн хэрэглэлээр хангахаас гадна Монголын урлаг соёлынхныг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд уриалан дуудаж, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Тоглолтонд Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ Батбаяр, Ж Бүрнээбаяр, Ганзориг, Сарангуа, Батбаатар, СТА Энхбаяр, Мөнгөншагай, Энх-Эрдэнэ, Оюунбат, Бадралмаа, дуучин Баярцэнгэл, “Uvertura”, “Upera”, “3 Бүдүүн”, “Татар”, “Ice Top”, “Digital”, “No name”, “Pink Lynkx”, “Zatakt” зэрэг хамтлаг, дуучид оролцоно.
Уншигч та ч гэсэн энэхүү хүмүүнлэгийн үйлсэд оролцох боломжтой юм шүү. “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-ын хандивын данс: 502 856 4164 /Хаан банк/.
www.URLAG.mn