Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ССАЖЯам урлагийн салбарын ялгаварлан гадуурхалтыг арилгана
Нийгэм

ССАЖЯам урлагийн салбарын ялгаварлан гадуурхалтыг арилгана

Урлаг Урлаг27/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
49ee1eba2714e393big5970472212013-08-27-12-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Соёл, спорт, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж орон нутгийн урлагийн байгууллага, улсын болон орон нутгийн чанартай музейнүүдыг гадаад, дотоодын жуулчдад ялгаваргүй үнийн тарифаар үйлчилж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийлгэжээ.

Шалгалтаар урлагийн байгууллагууд жуулчдад үнийн ялгавартай үйлчилж байсан нь илэрчээ. Шалгалтад хамрагдсан тус яамны харъяа байгууллагуудаас Монголын Театрын музей, Чойжин ламын сүм музей, Хархорин музей үнийн ялгавартай тарифаар үйлчилсэн тул Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар дээрх байгуулллагын дарга нарт сануулах сахилгын шийдтгэл ноогдуулаад байна.

  Мөн орон нутгийн мэргэжлийн урлагийн зарим байгууллага, ихэнх музейнүүд ялгавартай үнийн тарифаар үйлчилж байгаа тул аймгуудын  Засаг дарга нарт энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлэх гэж байна.

  Түүнчлэн соёл, урлагийн байгууллагуудын үзвэрийн үнийн тарифийн ялгааг арилгах чиглэлээр  төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын захирал нарт гадаад, дотоодын жуулчдад үнийн ялгаваргүй үйлчлэхийг үүрэг болгоод байна.

Үнийн тарифаас одоо мөрдөж байгаа хамгийн өндөр үнэтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 25000 төгрөг байсан бөгөөд энэ 3.2 дахин өндөр үнэ аж. Мөн уг шалгалтад  орон нутгийн 21 аймгийн 24 музей хамрагдсанаас гурав нь ялгаваргүй үнээр, бусад 21 музей  1000- 3000 төгрөгийн ялгавартай үнээр үйлчилж  байна.

    Соёл урлагийн салбар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг олон төрлөөр хөгжүүлэх талаар тусгасан билээ. Сүүлийн гурван жилийн дунджаар 4 сая 64 мянга 145 жуулчин манай оронд ирснээс чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, алжаал тайлахаар ирсэн жуулчид 69,6 хувийг эзэлж байгаа юм.

Соёлын салбар нь хүний эрхийн соёлыг түгээх ёстой. Гэтэл  ийнхүү хүний эрхийг зөрчин  гадаад, дотоод хэмээн ялгаварлан хандаж байгаа нь манай улсад ирж байгаа жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тул ССАЖЯам ирэх сарын 1-ны дотор соёл, урлагийн салбарын ялгаварлан гадуурхалтыг арилгахаар болсон байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 46 нас хүрлээ

26/08/2026

Кантри хөгжмийн домог Долли Партон 80 насандаа таалал төгслөө

26/08/2026

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны “Google” жишиг сургууль боллоо

26/08/2026

Их хотын хэмнэлд эгшиглэсэн “Хүрээ дагшаа”

26/08/2026

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.