Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ардчилалд хайртай залуусын “ДемоКрэйзи карнавал” баяр болно
Уртын дуу

Ардчилалд хайртай залуусын “ДемоКрэйзи карнавал” баяр болно

Урлаг Урлаг29/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9cf607e82b5b1a65big7802055272013-08-29-09-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ардчилалд хайртай залуусын баяр “ДемоКрэйзи карнавал” ирэх сарын 7-ны өдөр Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Тус карнавалыг залууст чиглэсэн  үйл ажиллагаа явуулдаг “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, “ДемоКрэйзи” залуусын төв, “Залуус эрүүл мэнд”, “ЛГБТ” төв зэрэг ТББ-ууд хамтран зохоин байгуулж байгаа юм.

Энэ баярт хүний эрх, эрх чөлөө, жендерийн тэгш эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсыг эрхэмлэдэг хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд  дахин давтагдашгүй өнгө аястай хувцаслалт, нүүр будалттай байх гэнэ.

Сонирхуулахад “ДемоКрэйзи” залуусын төв нь залуусын оролцоонд түшиглэн сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр хүний эрх, эрх чөлөө, жендерийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээн төлөвшүүлж, бүтээлч оролцоог нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг юм байна.

Өдөрлөгт оролцохын тулд та заавал үнэтэй, ганган чамин хувцсаар гоёх шаардлагагүй. Өөртөө байгаа материалаа ашиглаад, өөрийгөө хүссэнээр хувиргаж болно. Түүнчлэн нүүр хувиргагчид өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүсийн нүүрэн дээр хувиргалт хийж өгөх гэнэ лээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-0355,  88055659 утсаар авч болохоос гадна www.facebook.com/democrazymn, [email protected] хаягаас авах боломжтой.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

10/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.