Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Удирдагч Ким Чен Уны экс амраг Хён Сон Волийг цаазласан уу?
Нийгэм

Удирдагч Ким Чен Уны экс амраг Хён Сон Волийг цаазласан уу?

Урлаг Урлаг30/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0a6943fd609935c0big4236387032013-08-30-10-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Умард Солонгост дахиад л хэсэг хүнийг цаазаар авсны дотор удирдагч Ким Чен Уны амраг байсан, дуучин Хён Сон Воль байсан байна.

Энэ 10 хүнийг порнограф хийсэн, тараасан, садар самууныг сурталчилсан гэсэн хэргээр буруутган ийн хуулийн дээд хэмжээ өгчээ. Умард Солонгосын цахилгаан хөгжмийн чуулгын гоцлооч, нэрт дуучин Хён Сон Волийг энэ наймдугаар сарын 17-ны өдөр баривчилсан юм байна. Энэ үеэр  тус хамтлагийн хэд хэдэн жүжигчнийг  “Вангсэджанг” хамтлагийн хөгжимчин, бүжигчин хүмүүстэй хамт баривчилжээ. Энэ хүмүүсийг садар самуун сурталчилсан гэдэг хэргээс гадна БНАСАУ-д хориглодог Библи судрыг хувилан тараасан гэсэн хэргээр буруутгасан юм байна.

Тэдний цаазын ялыг  20-ны өдөр гүйцэтгэхэд хуульд зааснаар хэрэгтнүүдийн ар гэрийнхнийг улс төрийн хоригдлуудын лагерьт очуулжээ.Гадаадын шинжээчдийн бичиж байгаагаар бол БНАСАУ-ын эрх баригчдын энэ аллага нь улс төрийн шалтгаантай гэнэ. Токиогийн их сургуулийн профессор Тошимитсу Шигемурын хэлж байгаагаар бол хөгжимчдийг зүгээр л үзэл сурталд харш зураг авхуулсан гэж шоронд хорьсон, арай ч цаазлаагүй гэнэ. Өөр бас  энэ жүжигчид Ким Чен Уны эсрэг бодолтой, улстөрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байсан гэж үзэх хүн ч байна.

Үүнээс гадна удирдагч Ким Чен Уны өнөөгийн эхнэр Ли Соль Ю бас энэ “Ынхасу” чуулгын дуучин байсан болохоор түүний гар хөл энэ хэрэгт оролцсон байж болох талтай гэж The Telegraph бичжээ.

Умардын удирдагч Ким Чен Ун, дуучин Хён Сон Воль нарын харилцааны тухай яриа хэвлэлээр хэдийнээс яригдсаар ирсэн. Тэд бүр 2000-аад оны эхээр танилцаж холбоотой болсон ч түүний эцэг Ким Чен Ирийн санаачилгаар хөндийрсөн гэдэг. Үүний дараа дуучин бүсгүй их удирдагчийн хамгаалалтын албаны нэг офицерын гэргий болсон билээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.