Энистон, Жоли нарын тулгаралт үргэлжилж байгаа аж. Тун саяхан Женнифер бүсгүй Лондон руу нисэх нислэгээ нэг хоногоор хойшлуулахад хүрсэн билээ. Учир нь, тэр нислэгээр Анжелина нисэх гэж байсан юм. Тэгвэл одоо Энжи бүсгүй Жен бүсгүйн дуртай зочид буудлаар эргэлдэх болжээ. Гэрт чинь зургаан хүүхэд шаагилдаж байхад романтик оройн зоог барих юм уу сайхан шөнийг өнгөрөөнө гэдэг амаргүй биз ээ.
Тийм учраас Анжелина, Брэд хоёр үе үе гэрээсээ дайжин ямар нэг тансаг зочид буудалд шөнийг өнгөрүүлдэг байна. Тэд Лос-Анжелес хотын тансаг зэрэглэлийн зочид буудлууд болох Four Seasons, Bel Air Hotel зэрэгт хэд хэдэн удаа бууж байсан юм. Тэгвэл энэ удаа тодорхойгүй шалтгаанаар Жоли Sunset Tower зочид буудалд өрөө захиалахыг шаарджээ. Энэ зочид буудалд жүжигчин Женнифер Энистон буух дуртай билээ.
Сэтгүүлчдэд өгсөн нэгэн ярилцлагадаа Женнифер бүсгүй Калифорни мужид зочид буудал сонгохдоо хэзээд Sunset Tower-ыг илүүд үздэг болохоо өгүүлж байсан аж. Жүжигчин бүсгүй уг буудлын гадна болон дотоод заслыг таалдгаас гадна пентхаусын цонхоор харагдах байдлыг биширдэг юм. Энд Женнифер бүсгүй орон байр хайх хугацаандаа жүжигчин Жастин Теругийн хамтаар гурван сар амьдарчээ. Өрөөгөө суллахдаа 60 мянган долларын төлбөр төлсөн байна.
Эх сурвалжийн өгүүлж байгаагаар Жоли, Питт нар Энистон бүсгүйн сонгож буудаг өрөөнд хоножээ. Анжелина бүсгүй өмнө нь ч энэ хоёр өрөөг захиалахыг оролдож байсан ч тухайн үед эзэнтэй байсан гэнэ. Жоли, Питт нар үдэш нь 1502 тоот өрөөнд ороод маргааш өдрийн 11 цаг хүртэл тэнд байжээ. Дурлалт хос түүний таалдаг орон дотор унтсан гэдгийг сонсоод Женнифер бүсгүй бачууртлаа уурласан аж. Тиймээс Энистон бүсгүй өөрийн мөнхийн өрсөлдөгчид ямар хариу барихыг харах л үлдлээ.
www.URLAG.mn